Х.Нямбаатар: Интерполоор эрэн сурвалжлагдаж буй 12 хүнийг Монголд авчирна

Засгийн газраас хэрэгжүүлж буй авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх “Шувуу” ажиллагааны талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.

Тэрээр “Хууль, зүй дотоод хэргийн яамнаас үндсэн чиг үүргийнхээ хүрээнд хэд хэдэн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Засгийн газраас 2023 оныг "авлигатай тэмцэх жил болгон" зарласан. Авлига албан тушаалын хэрэг, бусад гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан 92 хүний асуудлыг танилцуулж байсан. Энэ тоо 127 болж, уг хүмүүсийг тасралтгүй эрэн сурвалжилж байна.

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполын улаан буланд 22, хөх буланд 72 хүнийг эрэн хайж байна. Үүнээс ийт 45 хүнийг олж тогтоосон бөгөөд 5 хүнийг олж авчирсан. Сайн дураараа 12 хүн ирсэн. Эдгээр хүмүүсийн 4 хэргийг шүүхэд шилжүүлсэн ба одоогоор 10 хүнийг авчрахаар ажиллаж байна.

Интерполоор эрэн хайж буй  үлдсэн 47 хүнээс 25 хүний байршлыг тогтоосон ба гадаад паспортыг нь хүчингүй болгосон. Мөн эрэн сурвалжлагдаж буй  12 хүнийг Монголд авчирна. Эдгээр хүмүүсээс Киргизэд 1,Казакстанд 3, БНСУ-д 6, БНХАУ 2 иргэн тухайн улсын хууль сахиулах байгууллагад шалгагдаж, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. Оршин суугаа улс нь тогтоогдоогүй 22 этгээдийг эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)