И.Маск “OpenAI”-тай өрсөлдөх компани байгуулахаар төлөвлөж байна

АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск “OpenAI” компанитай өрсөлдөх хиймэл оюун ухааны компани байгуулахаар төлөвлөж байгаа талаар “Financial Times” сонин мэдээлжээ. 

“SpaceX”, “Twitter”  компанийн гүйцэтгэх захирал тэрбээр судлаач, инженерүүдийн баг бүрдүүлж, олон хөрөнгө оруулагчтай яриа хэлэлцээ хийж байгаа талаар сонинд уг мэдээлэлд ойр эх сурвалжуудыг эш татан мэдээлсэн байна. Тэрбээр мөн “Alphabet” группийн “DeepMind” зэрэг хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч томоохон компаниудаас ажилтан элсүүлж байгаа аж. 

Сонины мэдээнд дурдсанаар, И.Маск мөн “Nvidia” компаниас олон мянган чип худалдан авсан бөгөөд эдгээр нь “OpenAI”-ийн чатботтой өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг гаргахад зайлшгүй шаардлагатай байна. И.Маск энэ талаар тодруулга авах “CNBC” телевизийн хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байна. 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /CNBC/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)