БШУЯ-наас хаягын бүртгэлээ тодорхой болгохыг сануулав

Э.Ариунсанаа

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан энэ сарын 10-нд  хэвлэлийнхэнд өгсөн мэдээллийн үеэр “Жил бүр 12 мянга орчим хүүхэд байнгын нүүдэл,шилжилт хөдөлгөөн хийдэг. Үүнээс болж, цэцэрлэг сургуулийн бүртгэл, элсэлтийн асуудалд хүндрэл учирдаг гэлээ. Тэрээр хэлэхдээ 

"Урьдчилсан судалгаагаар 12 мянга орчим хүүхэд байнгын нүүдэл хийдэг ч хороон дээр шилжилтээ хийлгэдэггүй. БШУЯ, Нийслэлийн Боловсролын газар, Улсын бүртгэлийн газар, дүүрэг, хороодын бүртгэл хоорондоо зөрдөг. Иргэд нүүж очсон газраа шилжилт хөдөлгөөн хийдэггүй энэ асуудлаас болж,  цэцэрлэгийн бүртгэлд хүндрэл учирдаг” гэв.

Тиймээс эцэг, эх асран хамгаалагчдад зориулан хичээлийн шинэ жилээс өмнө шилжилт, хөдөлгөөнөө хийж, хаягаа цэгцлэхийг анхааруулав.  Мөн БШУЯ-ны зүгээс энэ ондоо багтаан  цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг нааштайгаар шийдвэрлэж, хүүхэд бүрийн сурах хөгжих орчныг бүрдүүлнэ гэв.

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (44.200.137.63)