“Hyundai”, “Kia”-гийн Европ дахь борлуулалт өсжээ

Европт цахилгаан автомашины эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор “Hyundai Motor”, “Kia” компанийн тус тив дэх өнгөрсөн сарын борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс 9.8 хувиар өсжээ.

Европын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооны мэдээлснээр, “Hyundai”, “Kia” энэ оны тавдугаар сард Европт 96 556 тээврийн хэрэгсэл худалдаалсан байна. Өнгөрсөн оны мөн хугацаанд энэ үзүүлэлт 87 965 байжээ.

Тодруулбал, “Hyundai” компанийн борлуулалт өмнөх оныхоос 9.7 хувиар өсөж, 47 891-т хүрсэн бол “Kia”-гийн борлуулалт 9.8 хувиар /48 665/ өссөн байна. Мөн БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч тус хоёр компанийн Европын зах зээлд эзлэх хувь нь 10.2 хувьд хүрсэн нь өмнөх оныхоос 2.1 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Европт цахилгаан автомашины эрэлт нэмэгдэх болоод байгаа үед эдгээр өсөлт ажиглагдаж байна. Хоёр компани “IONIQ Electric”, “IONIQ 5”, “EV6” зэрэг 11 453 цахилгаан автомашин худалдаалсан нь өмнөх оныхоос 31 хувиар өсжээ. Мөн Европ дахь 2022 оны эхний таван сарын нийт борлуулалтын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 17 хувиар /453 563/ өссөн байна.

Эх сурвалж: СӨҮЛ. /Yonhap/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.236.52.68)