Англи хэлээ сайжруулахад туслах 5 YouTube хуудас

Маш олон хүн англи хэлийг сурах хүсэлтэй ч юунаас эхэлж яаж сурах арга барилаа олж чаддаггүй. Хамгийн түрүүнд та ямар зорилгоор англи хэл сурч байгаагаа тодорхойлох хэрэгтэй. IELTS/TOEFL-ын оноотой болохын тулд уу? Их сургуульд элсэхийн тулд уу? Гадаадад ажиллаж амьдрахаар явах гэж байна уу? Эсвэл үнэхээр маш сайн ярьдаг эсвэл бичдэг болмоор байна уу? Ингээд та зорилгоо тодорхойлсон бол одоо хэдий хугацаанд зорилгодоо хүрсэн байх ёстойгоо тодорхой болгох хэрэгтэй. Жишээ нь, яг өнөөдрөөс гурван сарын дараа гэхэд би энэ түвшинд хүрчихсэн байх ёстой, эсвэл таван сарын дараа шалгалтаа өгчихсөн байх болно гэх мэт. Ингээд зорилго болон хугацаагаа тодорхойлчихсон байхад та ажлынхаа 50 хувийг гүйцэтгэсэн гэсэн үг.

Харин одоо танд туслах үүднээс Англи хэлээ сайжруулахад хэрэг болох таван YouTube хуудсыг санал болгож байна.


BBC Learning English 

BBC олон улсын мэдээний агентлагийн нэг хэсэг болох BBC Learning English нь зөвхөн YouTube хуудсаар зогсохгүй өөрсдийн вэбсайт, аппликейшнээр дамжуулж хүүхдүүд, оюутан сурагчид болон багш нарт зориулсан үнэгүй хөтөлбөр, хичээлүүд санал болгодог. BBC Learning English-ийн хамгийн алдартай хөтөлбөрүүдийн нэг бол “6 минутын англи хэл” бөгөөд энэ нь таныг хэт удаан суулгаж залхаахгүйгээр 6 минутад багтааж дүрэм, шинэ үг, харилцан яриа зэргийг зааж өгөх юм.


Engvid

Хувь хүний хөгжил: Англи хэлээ сайжруулахад туслах 5 YouTube хуудас (фото 1)

Үзэх

Олон орны олон төрлийн дуудлагаар ярьдаг багш нар танд анхан шатнаас эхлүүлээд гүнзгий шат хүртэлх бүхий л зүйлсийг зааж өгөх болно. Америк, Англи, Канад, Австрали зэрэг өөр хоорондоо ялгаатай англиар ярьдаг хүмүүсийн хичээлийг үзэх нь таны сонсох чадварыг маш сайн хөгжүүлнэ. Мөн видеоны төгсгөлд яг тухайн үзсэн хичээлээрээ вэбсайт руу нь ороод шалгалт өгч өөрийгөө шалгаж үзэх боломжтой байна.


Learn English with Tv Series

Хувь хүний хөгжил: Англи хэлээ сайжруулахад туслах 5 YouTube хуудас (фото 2)

Үзэх

Англи хэлийг танд хамгийн сонирхолтой аргаар заах болно. Алдартай цувралууд, хүүхэлдэйн кино, дуу, ярилцлага зэргээр таныг огт уйдаахгүйгээр англи хэлний өгүүлбэрийн бүтэц, шинэ үгсийн зөв хэрэглээ, хэлц үгийн тайлбар гэх мэт маш олон хэрэгтэй зүйлсийг богино хугацаанд зааж өгөх болно.


Easy English

Дөнгөж англи хэл шинээр сурч эхэлж байгаа хүмүүст тохиромжтой хуудас. Харилцан яриа нь давхар англи тайлбартайгаа явдаг учраас ойлгоход илүү хялбар байх болно. Өдөр тутамдаа түгээмэл хэрэглэдэг үгс, мөн сургууль, ресторан, онгоцны буудал дээрх харилцан яриа зэрэг маш хэрэгтэй зүйлсийг сурч авах болно.


Linguamarina

Орос гаралтай Марина бол орос болон англи хосолсон хэлтэй алдарт YouTube влоггер, Tik Tok oд, гарааны бизнес эрхлэгч. Анх TOEFL дээр хэрхэн өндөр оноо авах талаарх бичлэгээрээ олонд танигдаж байсан тэрээр одоогоор YouTube хуудаснаа 5.7 сая дагагчтай бөгөөд англи хэлний хичээл заахаас гадна бичлэгүүд нь танд яг л найзтайгаа гудамжинд ярилцаад явж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Тэрээр өөрөө англи хэлд суралцсан гадаад хүн учраас хэл сурахад тулгардаг жинхэнэ асуудлуудыг хэлж өгч, тэдгээрийг хэрхэн даван туулах талаар маш оновчтой зөвлөгөөнүүдийг өгөх болно.

Эх сурвалж: buro247.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (3.236.52.68)