Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна
2021-12-09
Авлигын эсрэг олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 9-ны өдрийг авлигын эсэрг олон улсын өдөр болгон тунхаглаж, 16 дахь жилдээ тэмдэглэж байна.
НҮБ-аас энэ жил энэ өдөр “Авлигад үгүй гэж хэлье! Таны эрх, таны оролцоо” гэсэн уриаг дэлхий нийтэд түгээж байна. Энэ өдөр улс орон бүр дотоодын нөөц бололцоондоо тулгуурлан авлига гэх хорт үзэгдэл, үйлдэлтэй өдөр бүр тууштай тэмцэхийг сануулж байна.
Манай улсад авлигын эсрэг үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх хүний эрхийг хамгаалах чиглэлд “Шүгэл үлээгч”-ийн хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байгаа талаар АТГ-аас мэдээлж байна. Монгол Улс НҮБ-ын авлигын эсрэг олон улсын конвенцид 2005 онд нэгдэн орсон юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (44.220.184.63)
ИХ УНШСАН