Эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 26 мянга гаруй иргэн байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар эмнэлэг болон тусгаарлан ажиглах 411 байранд 26 795 иргэн байна.

Үүнээс нийслэлд 9 тусгаарлах байранд 98, эмнэлгийн 46 байршилд 6,413  иргэн, орон нутагт 356 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 20284 иргэн байна.

Түүнчлэн 2021 оны 9 дугаар сарын 29-ний өдөр эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд 3605  иргэн нэмэгдэж, 3080 иргэн гэрийн ажиглалтад шилжиж, 37 иргэн шилжин эмчлүүлж байна.

Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт  3366 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.236.218.88)