Амжилттай яваа хүмүүсийн хэзээ ч хийдэггүй 13 зүйлс

Амжилт бүтээлээр дүүрэн сайхан амьдарч байгаа болон өөрийн санасан бодсондоо хүрч чадаагүй хүмүүсийн хоорондын ялгаа нь, хонжворт сугалаанаас сая саяыг хождог азтай тохиолдол шиг гэнэтийн зүйл огт биш юм.

Амжилттай хүмүүсийн өнөөдөр хаана байгаа нь тэдний дадал зуршлын үр дүн байдаг. Тэр ч үүднээсээ амжилттай яваа хүмүүс дараах зүйлсийг хийдэггүйгээр барахгүй, эсрэгээр нь хийдэг ажээ.

1. Тэд мөнгө олохыг амжилт гэж тодорхойлдоггүй.

Funny Pics GIF - Find & Share on GIPHY

Амжилттай яваа хүмүүс чинээлэг биш ч гэсэн аз жаргалтай байдаг. Аз жаргал нь тэдний амжилтыг мөнгөнөөс илүү тодорхойлдог.

2. Тэд цагийг сайн төлөвлөдөг

Come Here GIF by Bounce - Find & Share on GIPHY

Амжилтанд хүрсэн хүмүүс дор хаяж нэг тэмдэглэл хөтөлж, өөрий ажлаа төлөвлөж, тэдний ахиц дэвшилд хяналт тавьдаг.

3. Тэд хийх ёстой зүйлээ хийж дуусгах хүртлээ унтдаггүй.

Hilarious Kermit The Frog GIF - Find & Share on GIPHY

Өндөр амжилтанд хүрсэн хүмүүс үргэлж өөрсдийн хийх ёстой зүйлсийнхээ жагсаалтыг дуусгадаг.  Энэ нь тэднийг тайван унтахад нь тусалдаг.

4. Тэд бусдыг гэр бүлийнхээ өмнө тавьдаггүй.

Group Hug Family GIF by Hallmark Channel - Find & Share on GIPHY

Амжилттай яваа хүмүүс гэр бүлээ хамгий түрүүд тавьдаг. Ажлын ач холбогдол чухал ч хамгийн хайртай хүмүүстэйгээ хамт байх нь тэдэнд урам зориг өгдөг.  

5. Тэд илүү шаргуу ажиллахаа больсон. Харин илүү ухаалаг ажилладаг

Black Think About It GIF by Identity - Find & Share on GIPHY

Амжилтад хүрье гэвэл  заавал шаргуу хөдөлмөрлөх шаардлагагүй. Тэд илүү ухаантай ажилладаг. Үүнийг Pareto зарчим гэж нэрлэдэг.

6. Тэд хүмүүст үргэлж талархсанаа хэлж байдаг

Thank You So Much GIF by SpongeBob SquarePants - Find & Share on GIPHY

Тэд хүмүүст өдөр бүр талархсанаа илэрхийлдэг ба үүнийгээ тэмдэглэлдээ бичиж тэмдэглэдэг.

7. Хэрэгтэй, хэрэггүй зүйлд уучлалт хүсдэггүй.

Sorry Not Sorry Mj Gif By RealitytvGIF - Find & Share on GIPHY

Тэд цаг хугацаа ямар их үнэ цэнэтэй гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэддэг учраас хэрэгтэй, хэрэггүй зүйлд уучлалт гуйлгүйгээр зүгээр л амжилт өөд тэмүүлэх, өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөхийг илүүд үздэг байна. Нэг ёсондоо тэд чухал гэж бодсон зүйлдээ л цаг зарцуулдаг.

8. Тэд хэт их уудаггүй

I Dont Drink You Know That Tommy Wiseau GIF by The Room - Find & Share on GIPHY

Мэдээж тэд хүн л юм хойно найз нөхөдтэйгөө уулзаж зугаалж цэнгэх хэрэг гарна. Гэвч тэд үүнийгээ үргэлж хяналтандаа байлгаж, зарим үед уухаасаа татгалзаж чаддаг.

9. Тэдний талаар бусад хүмүүс юу гэж бодож байгаа нь тэдэнд хамаагүй

Unimpressed David Bowie GIF - Find & Share on GIPHY

Өндөр амжилтанд хүрсэн хүмүүс нь дургүйцэл болон гутрангуй үзэлтнүүдийг үл тоомсорлодог. Яагаад гэвэл тэд хамгийн өөдрөг хүмүүс.

10. Хуучинсаг байдалд дургүй

Blow Your Mind Wow GIF by Product Hunt - Find & Share on GIPHY

Сэтгэхүй гэдэг гарт баригдаж нүдэнд үзэгдэхгүй үгээр хэлэхийн аргагүй агуу зүйл юм. Амжилтанд хүрсэн олон хүмүүс бусдаас сэтгэхүйгээрээ л ялгаатай байдаг. Тэд илүү өргөн цар хүрээтэй бөгөөд хурдтай сэтгэдэг. Тэд бусдаас өөрөөр сэтгэж чаддаг.

11. Тэд унтах цагаа хүртэл төлөвлөдөг

Tired Season 1 GIF by Pugatory - Find & Share on GIPHY

Сүүлийн үед олон бизнесмен, ажлын хэнээтнүүд нойрны дутагдалтай болжээ. Үүнийг давах хамгийн энгийн арга бол тогтмол цагт орондоо орох юм.

12. Тэдэнд хэт олон зорилго байдаггүй.

Busy Cartoon Network GIF - Find & Share on GIPHY

Тэдэнд олон ангийн араас хөөцөлдсөнөөс нэгийнх нь араас л шаргуу хөөцөлдөх нь үр дүнтэй байдаг. Энэ бол тэдний хамгийн түрүүнд барьдаг зарчим юм.

13. Тэд өөрийгөө голдоггүй.

I Can Do It Omg GIF by Learn Something Every Day - Find & Share on GIPHY

Зөв зүйтэй гэж итгэсэн бүхэн бүтдэг. Энэ нь тэдгээр хүмүүсийг бусдаас онцгой болгон, амжилтанд хүргэдэг. Зарим хүмүүс хэдийгээр шаргуу хөдөлмөрлөсөн ч чадна, чадахгүй хэмээн итгэлдээ хил хязгаар тавьснаар мөрөөдөл нь хэрэгждэггүй. Таныг хязгаарлан барих ямар нэг зүйл байгаа бол та амжилтанд хүрэхгүй. Шаргуу хөдөлмөр, итгэл хоёр амжилтанд хүргэх эрч хүч өгдөг.

Эх сурвалж: lifehack.org

Сэтгэгдэл:
Таны IP: (35.170.66.78)