"Махимпекс", "Ард Даатгал"-ын ханш хамгийн их өсөв

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 28 ХК-ийн 523, 413 ширхэг хувьцааг 223.6 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Махимпекс" (MMX+11.78%) болон "Ард Даатгал" ХК (AIC+8.95%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Женко тур бюро" (JTB-10.37%) болон "Үндэсний хувьчлалын сан" ХК (XOC -8.81%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 74,986 нэгж эрхийг 19.8 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 72 ширхэг үнэт цаасыг 191 мянган төгрөгөөр болон 7,000 доллараар арилжсан байна. ТOП-20 индекс 0.34 хувиар өсөж, 32380.7 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,733,108,959,220 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)