БНТУ-ын Гамшиг, онцгой байдлын удирдлагын газраас Дундговь аймагт мөнгөн тусламж олгов

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешыг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын үеэр хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид ч харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

 

Түүнчлэн энэ оны гуравдугаар сард болсон цасан болон шороон шуурганы улмаас хохирол амссан Дундговь аймагт БНТУ-ын Гамшиг, онцгой байдлын удирдлагын газраас хандивлаж буй мөнгөн тусламжийг Элчин сайд гардууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.236.170.171)