“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн нүүрэнд гарчээ

The Hu хамтлаг дэлхийн хөгжмийн ертөнцөд гаргаж буй бахдам амжилтын гэрч болсоор байна. Тэд саяхан л анхны “Гэрэг” цомгоо гаргаж, гадаад цомгуудын Billboard-ийг тэргүүлж, нийт монголчуудыг баярлуулж байсан.

АНУ-д аялал тоглолт хийж, дэлхийн рок хөгжим сонирхогчдыг хөөмий, хархираа, морин хуур зэрэг гагцхүү монголчуудад л байх их авьяас, “Хүннү рок урсгал"-аараа байлдан дагуулсан. Мөн тэд өнгөрсөн сард Английн алдарт “Металлика” хамтлагийн 1992 онд анх гаргасан “Sad but True” буюу “Гунигтай ч үнэн” дууг өөрсдийн өвөрмөц хувилбараар, монгол хэлээр дуулсан нь дэлхийн рок хөгжим сонирхогчдын анхаарлыг татсан.

Тэгвэл энэ удаа Их Британийн алдарт “Metal Hammer” сэтгүүлийн нүүрийг "The Hu" хамтлагийнхан чимжээ. 1983 онд анх гарч байсан  "Metal Hammer" сэтгүүл "The Hu"-г хүнд рок хөгжмийн ойлголтыг дэлхий даяар өөрчлөн шинэчилж буй дөрвөн хамтлагийн нэгээр ийнхүү нэрлэн тэдний зургаар шинэ оныхоо анхны дугаарыг ийнхүү The Hu” хамтлагийн залуусаар гоёжээ.

Б.Туул

Сэтгэгдэл:
Таны IP: (54.196.27.122)