Ким Кардашьян үсээ хэрхэн хурдан ургуулахыг хэллээ

Ким Кардашьян үсээ хэрхэн хурдан ургуулахыг хэллээ

Ким Кардашьян үс хурдан ургахад нөлөөлдөг нэгэн энгийн аргыг хэлж өглөө. Тэрээр гэрийн нөхцөлд хийж болох тусгай жорын тусламжтай үснийхээ ургалтыг хурдасгадаг бөгөөд тэрхүү жор нь маш үр дүнтэй болохыг онцолсон юм. Тодруулбал, будааны ус нь үсний ургалтад нөлөөлдөг байна. Будааны усыг хаанаас авах вэ гэж үү? Гэртээ хийчхэж болно! Угааж цэвэрлээгүй будаан дээр ус хийн, хэсэг хугацаанд байлгасны дараа гаргаж авсан усаараа үсээ зайлахад л хангалттай юм.

Teen Vogue сэтгүүлийн редакц Кимийн зөвлөгөө үнэний ортой эсэхийг шалгахаар арьсны эмч Мисбе Ханд ханджээ. Эмчийн хэлснээр энэхүү арга нь үнэхээр үр дүнтэй төдийгүй будааны нунтаг нь үсэн дээр тогтон, үсийг илүү бүдүүн ширхэгтэй болгож, үсний хайч, сэнс зэргийг хэрэглэх үед хамгаалалтын бүрхүүл болж өгдөг байна. Үүнээс гадна будааны ус нь амин дэмээр баялаг тул үсний эрүүл мэндэд ч сайн гэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.222.113.28)