Дорнодод гарсан түймэр Оросын хил давжээ

 Дорнод аймгийн Баяндун суманд энэ сарын 15-ны 12.00 цагийн үед гарсан түймэр Оросын хил давжээ. Хээрийн түймрийн дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газраас 24 хүний бүрэлдэхүүнтэй хоёр бүлэг, орон нутгаас 24 иргэн, хилийн отрядаас 13 алба хаагч шуурхай ажилласан боловч өчигдрийн хувьд Дорнодод 14-16 м/сек-ын хүчтэй салхитай байсан юм. Урьдчилсан мэдээгээр 200-500 м-ийн өргөнтэй түймэр Оросын хил давсан байна.

Өнөө өглөө Улаанбаатар хотоос Үндэсний аврах бригадын 26 алба хаагч нисдэг тэрэгтэй газар дээр нь ажиллаж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.238.198.167)