“Airbus”-ын шинэ хөлөг “Оддын дайн” киног санагдуулам болжээ

“Airbus”-ын шинэ хөлөг “Оддын дайн” киног санагдуулам болжээ

Агаарын хөлөг үйлдвэрлэгч “Airbus” компани удахгүй үйлдвэрлэх шинэ загварын онгоцоо өчигдөр Сингапурт танилцуулжээ. Гадаад байдлаараа “Оддын дайн” кинонд гардаг хөлгийг санагдуулам загвартай шинэ хөлгийг бүтээгчид нь “Ногоон” хэмээн тодотгож байгаа бөгөөд шатахууны хэрэглээ, агаарт цацагдаж байгаа нүүрс төрөгчийн хэмжээг эрс бууруулснаараа дээрх тодотголыг авчээ.

Их биетэйгээ нийлмэл далавчтай нь аэродинамикийн ашигтай байдал үүсгэж түлш зарцуулалтыг 20 хувиар хэмнэх боломж олгож байгаа аж. “Maveric” гэж нэрлэсэн шинэ загварын анхны нисэх туршилт өнгөрсөн оны зургадугаар сард Францад амжилттай явагдсан. Энэ жил Тулузын ойролцоох полигон дээр дахиад явагдах юм байна.     

“Airbus”-ын шинэ хөлөг “Оддын дайн” киног санагдуулам болжээ

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)