Ши Жиньпин худалдааны хэлэлцээний ахицыг сайшааж, Тайванийн асуудлаар анхааруулга өгчээ
БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин өнөөдөр эхэлсэн хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хэлэлцээ хийхдээ, талуудын худалдааны яриа хэлэлцээ ахиц дэвшилтэй байгааг тэмдэглэхийн зэрэгцээ Тайванийн асуудлаарх санал зөрөлдөөн нь хоёр улсын харилцааг аюултай зам руу хөтөлж болзошгүйг анхааруулав.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, Ши Жиньпин Өмнөд Солонгост болсон эдийн засаг, худалдааны асуудлаарх хоёр улсын төлөөлөгчдийн хэлэлцээ "ерөнхийдөө тэнцвэртэй, нааштай үр дүнд хүрсэн"-ийг дурдсан байна.
Мөн тэрбээр Тайванийн асуудал бол АНУ-БНХАУ-ын харилцаан дахь хамгийн эмзэг, чухал сэдэв гэдгийг Д.Трампад сануулаад, хэрэв энэ асуудлыг зөв зохистой шийдвэрлэж чадахгүй бол мөргөлдөөнд хүргэж, нөхцөл байдлыг туйлын аюултай түвшинд хүргэх эрсдэлтэйг анхааруулжээ.
Хоёр улсын удирдагч мөн худалдаа, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байна. Түүнчлэн Ойрх Дорнод, Украин болон Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо гэж Хятадын төв телевиз мэдээлсэн байна.
Эх сурвалж: БЭЭЖИН /Reuters/.







