Улаанбурхан өвчнөөр жирэмсэн болон хөхүүл эхчүүд, бага насны хүүхдүүд, ахмад настан архаг суурь өвчтэй хүмүүс өвдөх эрсдэлтэй
7 цаг 3 мин
Улаанбурхан өвчнөөр хэн өвдөх эрсдэлтэй вэ?
- Өвдсөн хүнтэй хавьтал болсон
- Вакцин, вакцины бүрэн тунд хамрагдаагүй
- Өвчлөл бүртгэгдэж буй улс оронд аялсан
- Архаг суурь өвчтэй
- Өмнө нь өвчилж байгаагүй
- 0-8 сартай хүүхэд
- Жирэмсэн
- Дархлаа дутлын эмгэгтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс өвдөх эрсдэл хамгийн өндөр байна.
Батлагдсан тохиолдлуудад халуурах, толбон гүвдрүүт тууралт, хуурай ханиалгах, нус гоожих, хамар битүүрэх, гүйлсэн булчирхай улайх, хоолой өвдөх зэрэг шинж тэмдгүүд нийтлэг илэрсэн.
Хэвтэн эмчлүүлээд гарсан хүмүүст дараах зөвлөгөөг хүргэлээ. Үүнд
- Хооллолтод анхаарах: хурц, халуун ногоо, хэт их давстай хоолыг хязгаарлана.
- Хүүхдийг сайн хөхүүлэх буюу нэмэлт хоолонд орсон бол тохирсон хоолыг 2-3 цаг тутамд өгнө.
- Хувийн ариун цэвэр сахих
- Маск зүүх
- Амаар бүлээн шингэн хангалттай сайн уух. Шингэнийг амаар ердийнхөөс илүү уулгах.
- Дархлаагаа сайн дэмжих
- Ашигтай бактери, витаминыг эмчийн заавраар хэрэглэх
- Өрхийн эмчийн хяналт
Уг өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой. Иймд вакцинд идэвхтэй хамрагдахыг зөвлөлөө.
Тавдугаар сарын 16-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1964 болоод байна. Үүнээс 1390 нь эдгэрсэн. Гэрээр 246, эмнэлэгт 328 хүн хэвтэн эмчлүүлж байна
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.82.248)