ШУУД: День Победы! "Хэн ч ганцхан хормын дотор тэнгэр хар үүлээр бүрхэнэ гэж төсөөлөөгүй он жилүүд "

Улан-Үд хотын төв талбайгаас энэ өдөр ялалтын баярын уухай цуурайтан байна. Энэхүү баярт өдрийн цэргийн сүрт жагсаалд 1500 гаруй цэргийн албан хаагч оролцож байна. Уламжлал ёсоор баярын парад үндсэн хоёр хэсгээс бүрдэж байна. Баярын эхэнд 27 явган жагсаалын цуваа алхан өнгөрч Оросын ард түмэн, Буриад улсын иргэдэд сэтгэл догдлуулсан, их түүхийг эргэн сануулсан сэтгэл догдлом үйл явдлыг харууллаа.

Дараа нь цэргийн техник хэрэгсэл, зэвсэгт техникийн сүрт жагсаал явж өнгөрлөө. Энэхүү ялалтын баярын түүхт 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд тодотгон өгүүлэх бас нэгэн чухал хэсэг байсан нь цэргийн зэвсэгт техник явж өнгөрсний дараа Аугаа их Эх орны дайны түүхийг дүрслэн өгүүлсэн өгүүлэмж, баримтат кино мэт машинтай цуваа байлаа.

  • 1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр. Жирийн нэгэн өдөр, дайн удахгүй болно, хэн ч ганцхан хормын дотор тэнгэр хар үүлээр бүрхэнэ гэж төсөөлөхгүй явж байлаа.
  • «Партизаны хөдөлгөөн» 29 июня 1941 оны 6 дугаар сарын 29-ны өдөр ЗСБНХУ-ын АКЗ, БХКН ТХ-ны удирдамжийн дагуу году партизаны отряд бүх эзлэгдсэн нутгуудад байгуулах шийдвэр гарсан.
  • «321.р Сибирийн буудлагын дивиз» талбар. 321 дүгээр Сибирийн буудлагын дивиз нь была сформирована в марте 1942 оны 3 дугаар сард Буриад-Монголын Автономит ЗХСУ, Чити муж, Якутын Автономит ЗХСУ-ын залуус гол цөмийг бүрдүүлж байв. Буриад үндэстний 4000 гаруй залуус байлдаж байжээ

 

  • «Ар талын хөдөлмөрчид»-ийн үе. Дайны жилүүдэд Буриад Улсын хөдөлмөрчид улсын бэлтгэлд олон мянган тонн мах, сүү, ногоо, төмс бэлтгэн нийлүүлсэн ажилсаг ард түмэн билээ.

  • Ах дүүгийн найрамдалт харилцаатай, өнө мөнхийн хөрш Монгол Улс
  • Ах дүүгийн барилдлагатай Монгол Улс нь Агуу их Эх орны дайны жилүүдэд ЗХУ-ыг дэмжин 1941- 1944 оны хооронд тулааны талбарт амь хайргүй тулалдаж яваа Оросын цэргүүдэд нэхий дээл, үстэй малгай, эсгий гутал болон бусад 25 сая төгрөгийн бэлгийн 8 цуваа явуулж, 64 мянган тонн ноос явуулж тусалж халуун сэтгэлийн дэмээр тусалж болох бүхий л зүйлсийг илгээж байлаа. 1941оны 10 дугаар сард  15 мянган өвлийн дулаан хувцас, 1,5 мянган эсгий гутал орсон бэлгийн эхний цувааг явуулсан байна.

 

  • Монгол Улс нь зөвлөлтийн дайчдад зориулан зэвсэг техник худалдан авч бас түүнийгээ бэлэглэж, 500 мянган агт морьд илгээсний 32 мянга нь хувийн бэлэг байжээ. Улаан армийн агтны 1/5 нь монгол морьд байлаа. БНМАУ-ын Улсын Бага Хурлын XXV чуулган дээр «Хувьсгалт Монгол» танкийн цуваа байгуулах шийдвэр гарган 1943 оны 1 дүгээр сарын 12-нд  Монгол Улс нь 112-лугаар танкийн бригадад 53 танк бэлэглэсэн.  
  • «Ялалтын баяр!” Түүхэн өдөр. Буриад Улс нь 120 мянга гаруй хөвгүүд, охидоо эх орноо хамгаалахад явуулсан байна. Өвөр Байгалийн 16 дугаар армийн, буудлагын, 3 танкийн дивизийн бүрэлдэхүүнд хамрагдан байлдаж байжээ.

Буриад Улсын 37 цэргийн албан хаагч ЗХУ-ын Баатрын өндөр цол, 12 дайчин Алдрын одонгийн бүх зэргийн эзэд болсон. Аугаа их ялалтын 80 жилийн ойд зориулсан арга хэмжээг сурвалжлах гол талбар болсон Улан-Үд хотын төв талбайгаас Монгол Улсын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн агентлагууд, мэдээллийн сайтууд, “Халхын гол” медиа агентлагийн сэтгүүлчдийн баг цэргийн ёслолын үйл ажиллагааг шууд сурвалжлан хүргэж байна. Аугаа их ялалтын 80 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээ ОХУ-ын нийслэл Москва хот болон бусад хотод ийнхүү хөл хөдөлгөөн ихтэй, ёслол хүндэтгэл дүүрэн үргэлжилж байна. 2025.05.09.

Эх сурвалж: News24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.213.54)