Хятад хэл сурч буй хүмүүсийн үзэх ёстой кинонууд
Гадаад хэл дээр кино үзэх нь тухайн хэлний сонсох, ярих чадвараа болон үгийн сангаа дээшлүүлэх хамгийн шилдэг аргуудын нэг билээ. Хэлээс гадна тухайн орны хүмүүсийн соёл, уламжлал, амьдралын хэв маяг кинонд гүн шингэсэн байдаг учир мэдлэгээ сонирхолтой аргаар дээшлүүлэх боломжтой. Тэгвэл хятад хэл сонирхогчдодоо зориулан дараах кинонуудыг санал болгож байна.
1.To Live (活着 / Huózhe) 1994
Энэхүү кино нь хайр сэтгэл, инээд хөгжөөнөөс эхлээд үхэл хагацал хүртэл бүгдийг харуулна. Харилцан ярианууд нь харьцангуй хялбар бөгөөд хятад хэлний дундаж түвшний мэдлэгтэй хүмүүст зохино
2. Mulan (花木兰) 2020
Мулан нь Диснейн хамгийн алдартай гүнжүүдийн нэг билээ. Тэгвэл уг кино нь 2020 онд Хятад хэл дээр гарсан байна.
Муланы эцэг нь дайнд дуудагдсан ч өвчний улмаас явах боломжгүй болно. Тиймээс Мулан өөрөө эр цэргийн дүрд хувирж, эцгийнхээ оронд алба хаахад бэлдэнэ. Түүний өөрийн үнэн төрхөө нууж, ард түмнийхээ төлөө тулалдаж буй сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлнэ. Хятадын домог, түүх, соёлыг харуулсан уг кино хятад хэл сурч буй хүмүүст сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна.
3. Crouching Tiger, Hidden Dragon (卧虎藏龙 / Wò hǔ cáng lóng) 2000
Энэхүү 19-р зууны үеийн түүхэн киног олон улсын алдарт найруулагч Энг Ли 2000 онд бүтээж байжээ.
Энэхүү кино нь Wuxia жанрын (Хятадын эртний баатруудын адал явдлыг өгүүлэх утга зохиолын төрөл) хамгийн сонирхолтой бүтээлүүдийн нэг юм. Кино нь Ван Дулугийн 1942 онд гарсан романаас сэдэвлэгдсэн бөгөөд 19-р зууны Цин гүрний баатар ба түүний хайртай хүний хайр дурлалын түүхийг өгүүлдэг.
Тус киноны хамгийн сонирхолтой зүйл нь дөрвөн гол дүр тус бүр өөр өөр аялгаар ярьдагт оршино. Хэрэв та Хятад хэлийг өндөр түвшинд суралцахыг зорьж байгаа бол энэ кино танд ихээхэн тустай.
4. A Beautiful Life (不再让你孤单 / Bù Zaì Ràng Ní Gū Dān) 2011
Пэйру (Шу Ци) Зэндонгтой (Лиү Е) уулздаг бөгөөд тэрээр өөрийн хуримтлалаа ашиглан түүнийг бизнесээ эхлүүлэхэд тусалдаг. Гэвч удалгүй Зэндонг ажлаасаа халагдаж мөн тархиндаа гэмтэл авдаг. Зэндонг явсан ч Пэйру нь түүний ой санамж алдагдсаныг үл харгалзан хамт байхаар шийднэ.
Тэд гэр бүл болж хөдөө амьдарна. Пэйру нь оффист хэсэг хугацаанд ажиллаж гэр бүлээ тэжээснээр кино үргэлжилдэг.
Энэхүү кино нь Хятадын нийгэмд тулгарч буй олон асуудлыг хөнддөгөөрөө давуу талтай. Мөн хэл нь харьцангуй хялбар тул Хятад хэлний анхан шатны ойлголт авахад тохиромжтой.
5. This Is Not What I Expected (喜欢你 / Xi huan ni) 2017
Хятад нэр нь “Чи надад таалагддаг” гэж орчуулагдах энэхүү кино нь 2017 онд гарж байжээ.
Lan Bai Se-ийн “Finally, I Get You” романаас сэдэвлэсэн бөгөөд орчин үеийн Хятадын инээдмийн кино юм. Ресторанд захиалга өгөх, хосуудын харилцан ярианд гардаг үгс гэх мэт хятад хэлний өдөр тутмын хэллэгийг сурахад тустай.
6. House of Flying Daggers (十面埋伏 / Shí Miàn Mái Fú) 2004
2004 онд гарсан уг кино нь Хятадын кино урлагийн хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг юм. Маш олон гайхалтай тулааны хэсгүүдийг харуулахаас гадна дүрүүд хоорондын яриа нь тулаантай кино гэхэд маш яруу тод хэллэг оруулсан байдаг.
Ахисан түвшний хятад хэлтэй хүмүүст тохиромжтой.
7. Big Fish and Begonia (大鱼海棠 / Dàyú Hǎitáng) 2016
Уг анимэйшн кино нь Чүн болон түүний амийг аварсан хүний хүүхэд Күн-ийн түүхийг өгүүлдэг. Күн нь загас болж түүний ертөнцөд амьдардаг.
Киноны харилцан яриа нь энгийн боловч сэтгэл хөдөлгөм бөгөөд философийн сэдвүүдийг хөнддөгөөрөө онцлогтой.
8. Happy times (幸福时光 / Xìngfú Shíguāng) 2000
“Happy Times” нь хөгжилтэй, сонирхолтой инээдмийн кино юм. Киноны дүрүүд нь тэтгэвэрт гарсан найзууд бөгөөд хуучин агуулахад хуурамч зочид буудал байгуулж, харааны бэрхшээлтэй охиныг ажилд авснаар адал явдал үргэлжилнэ.
Өдөр тутмын найз нөхдийн дундах болон романтик харилцааны үг хэллэгийг сурахад тохиромжтой.
9. Last Train Home (归途列车 / Guītú lièchē) 2009
“Last Train Home” нь Хятадын орчин үеийн нийгмийн чухал талыг харуулдаг. Гол дүрүүд нь нутгаасаа томоохон хот руу ажил хайхаар нүүсэн гэр бүл бөгөөд нутгийн аялгаар ярьдаг тул ойлгоход бага зэрэг хүндрэлтэй ч Хятадын соёлыг ойлгоход тусална.
10. Up the Yangtze 2007
Энэхүү кино нь “Гурван хавцлын далан” нэртэй төсөл өөр өөр нийгмийн давхаргын хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг харуулдаг. Уг далангаас болж гэр нь живж буй гэр бүлийн түүхийг өгүүлнэ.
Эх сурвалж: joyofchinese