О.Одбаяр: Допингийн асуудлыг сенсац болгохоос илүү хувь хүн, тамирчны эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой

Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг “5Ш” ажиллагааны нэг болох “Шүгэл” ажиллагааны хүрээнд "Допинг ба спортын авлига" сэдэвт хэлэлцүүлэг болов. Тус үеэр Монголын үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч О.Одбаяр “Аль ч улсын үндэсний допингийн эсрэг байгууллага нь Дэлхийн Допингийн эсрэг дүрэм ёсоор Дэлхийн Допингийн эсрэг Агентлаг NADA/-ийн салбар олон улсын байгууллага биш, тухайн улсынхаа үндэсний хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан төрийн бус байгууллага байна. Дэлхийн Допингийн эсрэг агентлаг нь Гарын үсэг зурагчдын дүрэмд нийцүүлэх" олон улсын стандартаар дамжуулан үндэсний допингийн эсрэг байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Үйл ажиллагаагаа зохиох ёсоор явуулж чадахгүй бол тухайн байгууллагын допингийн хяналтын үйл ажиллагааг явуулах итгэмжлэлийг цуцалж, Дэлхийн Допингийн эсрэг Агентлаг WADA/-т мэдээлэх эрх нь Монгол улсын засгийн газар, Үндэсний Олимпын хороонд хадгалагдана.

Үндэсний допингийн эсрэг байгууллага нь зохих ёсоор үйл ажиллагаа явуулж чадахгүй бол энэхүү стандартын дагуу тухайн улсыг олимпын наадамд төрийн далбаагаа мандуулах эрхгүй болох хүртэл шийтгэл оноодог. MYOX уг эрсдэлээс сэргийлэхийн тулд шинэ байгууллага байгуулж, уйл ажиллагааг нь итгэмжилж, цаашид дэлхийн болон үндэсний допингийн эсрэг дүрмийн хүрээнд хяналт тавьж хамтран ажиллах байр суурьтай байна” гэлээ.

Үргэлжлүүлэн тэрээр “Тухайн тамирчдын биед байгаа бодисыг дэлхийн допингийн шинжилгээний төвүүдэд дээд тал нь 20 хоног, багадаа гурван цагийн хугацаанд илрүүлдэг. Харин манайд ажиглагдаж байгаагаар тус асуудал наадам болох үеэр илүүтэй яригддаг. Үндэсний бөхчүүд шинжилгээ өгөхөд хариу ирэхгүй 9, 10 сар хүргэнэ. Бидний зүгээс Үндэсний допингийн хороо, допингийн эсрэг байгууллага, төлөөллүүдэд хугацаанд нь хариугаа гарга, бие даасан статусаа хэрэгжүүл, заавал Засгийн газарт тайлбарлах хэрэггүй гэдэг юм.

Олимпизм нь энэрэнгүй үзэлтэй. Тиймээс тухайн тамирчинд анх удаа зөрчил илэрсэн тохиолдолд асуулга асууна. Яагаад та хэрэглэх болов гэдэг ч  юм уу олон талаас нь судалгаа явуулдаг. Тэр хүн үнэхээр өвчний улмаас хэрэглэсэн үү эсвэл бусдыг ялах зорилгоор ямар нэгэн бодис ашигласан уу гэдгийг тогтооно. Үүний үр дүнд олон улсын допингийн эсрэг байгууллагын дүрмийн дагуу шийдэх юм. Допингийн эсрэг дүрмийн 10-р бүлэгт эхний алдаа гаргавал 2-4 жил, давтвал хоёр дахин нэмэгдүүлнэ, гурав дахь удаа бол тухайн спортоор хичээллэх тэмцээн уралдаанд оролцох эрхийг хасна. Энэ бол асар том гэмт хэрэг биш, тухайн спортоос татгалзах хэмжээний асуудал. Манайхан допингийн асуудлыг нийгмийн сенсац болгохоос илүү олон талаас нь судалж, хувь хүн тамирчны эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой юм” хэмээв.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)