Агаараар тээвэрлэсэн зорчигч 2024 оныхоос 205.9 мянгаар нэмэгджээ

Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2025 оны эхний 9 сард 101.4 сая тонн ачаа тээвэрлэсэн аж. Энэ нь нь өмнөх оны мөн үеийнхээс 2.8 сая тонноор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Мөн бүх төрлийн тээврээр эхний 9 сард 130.5 сая хүн (давхардсан тоогоор) зорчжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс эс 18.6 сая хүнээр өсжээ.

 

                                    Авто замын тээвэр

Авто тээврээр давхардсан тоогоор 127.1 сая хүн тээвэрлэсэн нь 2024 оны мөн үеийнхээс 18.6 сая хүнээр өсжээ. Мөн 67.1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 1.8 сая тонноор нэмэгджээ. Тус салбарын орлого 3.9 их наяд төгрөгт хүрчээ. Авто тээврээр тээсэн ачаа энэ оны 3 дугаар улиралд 2 дугаар улирлаас 4.9 сая тонноор нэмэгдсэн байна..

 

                                  Төмөр замын тээвэр

Төмөр замын тээврээр 34.3 сая тонн ачаа тээвэрлэсэн. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 1 сая тонноор нэмэгджээ. Түүнд дотоодод тээсэн ачаа 639.7 мянган тонн, экспортын ачаа 77 мянган тонн, дамжин өнгөрөх ачаа 391 мянган тонноо байна.

Төмөр замаар дотоодод тээсэн ачаа 2024 оны мөн үеийнхээс өсөхөд уул уурхайн бүтээгдэхүүн 1.1 сая тонн, барилгын материал 283.5 мянган тонноор нөлөөлсөн.

 

Төмөр замын тээврийн орлого 1301.8 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 9 хувиар өсжээ. Улмаар тээсэн ачаа 3 дугаар улиралд 13.4 сая тоннд хүрч, өмнөх улирлаас 2.8 сая тонноор их байна. Мөн 3 дугаар улиралд 2 дугаар улирлаас 13.6 хувиар өссөн байна.

 

                                   Агаарын тээвэр

Агаарын тээврээр 7.7 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь 2024 оны мөн үеийнхээс 58.1 тонноор нэмэгдсэн байна. Онгоцоор давхардсан тоогоор 1.9 сая зорчигч тээвэрлэсэн. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 205.9 мянган хүнээр өссөн байна.

Агаараар 1.6 сая зорчигч тээвэрлэжээ. Энэ нь 2024 мөн үеийнхээс 191.7 мянган хүнээр нэмэгджээ. Тухайлбал:

  • Бээжин чиглэлийн зорчигчид 38.8 мянга,
  • Токио чиглэлийн зорчигчид 30.6 мянга,
  • Чонжу чиглэлийн зорчигчид 21.4 мянга,
  • Ордос чиглэлийн зорчигч 15.7 мянга,
  • Хайнан чиглэлийн зорчигчид 15. 6 мянган хүнээр өссөн байна.

Агаараар орон нутагт зорчигчид 333.6 мянгад хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 14.2 мянган хүнээр нэмэгджээ.

Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого 1034.1 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеэс 120.2 тэрбум төгрөгөөр илүү байна.

Бүх төрлийн тээврийн орлого 2 дугаар улирлаас 5.9 хувиар өсжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.19)