“Боловсролын томьёо-2022” арга хэмжээ тун удахгүй..

Цар тахлын нөлөөгөөр сүүлийн гурван жилд өөрчлөлт шинэчлэлтийн давалгаанд өртөөгүй салбар үлдээгүйг бидний амьдралын хэв маяг бэлээхэн харуулж буй. Тэр дундаа манай улсын боловсролын салбар ихээхэн хөдөлгөөнд орж, өнгөрсөн хоёр жилд нийт хичээлийн 70 орчим хувийг цахим хэлбэрээр авсан байна. Үүнээс технологид суурилан боловсрол эзэмших арга барилд лавшран суралцах цаг хэдийн ирснийг харж болох юм. 

 

Бид энэ удаагийн нийтлэлдээ боловсролын салбарын шинэ боломж, шинэлэг гарцыг танилцуулах зорилготой “Боловсролын томьёо-2022” арга хэмжээг онцолж байна. Бүтэн өдрийг зөвхөн боловсролоор амьсгалж өнгөрүүлэх тус эвентэд таныг юу хүлээж байгаа вэ?

"БОЛОВСРОЛЫН ТОМЬЁО-2022" АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 

Цар тахлын үеэр боловсролын салбарт өөрсдийн хувь нэмрийг оруулсан байгууллага болон технологийн компаниуд нэгдэн энэ сарын 21-ний өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Боловсролын томьёо 2022” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэ намрын хамгийн том боловсролын эвентийг бүх насныханд өөрийгөө хөгжүүлэх орон зайг бий болгон залуу үедээ оюуны үнэтэй өвийг түгээн дэлгэрүүлж яваа "Томё ЭдТек" компани санаачилж буй. Тэд мэдлэг, мэдээллийг тэгш хүртээх зорилгоор тус эвентийг үнэ төлбөргүй зохион байгуулж байгаагаар онцлогтой.

ТАНЫГ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙГАА ВЭ?

 

Боловсролын салбарын хамгийн анхны эвент, экспо хосолсон арга хэмжээнд та хүрэлцэн ирснээр бага болон өсвөр насны хүүхдийн сэтгэлзүй, боловсролын салбарын реформ зэрэг сонирхолтой илтгэлүүд болон карьер төлөвлөлт, ур чадвараа нэмэгдүүлэх тухай панел хэлэлцүүлгүүдийг сонирхох боломжтой. Мөн залуу уран бүтээлчдийн үзүүлбэрүүд таныг хүлээж байна.

Энэхүү арга хэмжээнд дотоодын их, дээд сургууль, боловсролыг дэмжигч байгууллага, компаниуд оролцож байгаагаас гадна АНУ, БНХАУ, Япон, Их Британи зэрэг улсын элчийн сайдын яам тэтгэлгийн мэдээлэл, визний талаарх мэдээлэл, зөвлөгөөг хуваалцах аж.

ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?

 

Наймдугаар сарын 21-ний өдрийн 11 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд хүрэлцэн ирж, Монголын хамгийн том боловсролын эвентийн нэг хэсэг болоорой.

Арга хэмжээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Асар захиалах бол ЭНД дарна уу.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)