Грэмми 2020: Хамгийн олон уран бүтээлчид хамтарсан "Old Town Road"
2020-01-27
62 дахь удаагийн нэр хүндтэй Грэмми хөгжмийн наадам яг одоо Лос-Анжелес хотын Staples цэнгэлдэх хүрээлэнд болж байна. Наадмын шилдгүүд тодорч, уран бүтээлчид үзүүлбэрээ тайзан дээр амилуулсаар байгаа юм.
Дөнгөж сая АНУ-ын уран бүтээлч, реппер Lil Nas X-ийн Old Town Road дууг Өмнөд Солонгосын BTS хөвгүүдийн хамтлаг болон Lil Nas X, Billy Ray Cyrus, Mason Ramsey, Diplo, Young Thug зэрэг уран бүтээлчид тайзан дээр хамтран дууллаа. Тэдний хамтарсан үзүүлбэр үзэгчдэд өндөр сэтгэгдэл төрүүлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.230.10)
ИХ УНШСАН