Шинээр муур тэжээх гэж буй болон МУУРАНД ХАЙРТАЙ хүн бүхэнд зориулав

Эрхэмсэг энхрий муужгайныхаа талаар чи хэр ихийг мэдэх вэ? Хэрвээ муур тэжээхээр шийдсэн бол хайртай бяцхан найзынхаа талаарх бүхий л зүйлсийг мэдэж байх нь чиний үүрэг юм шүү. Ингээд муурандаа хайртай хүн болгоны мэдэх ёстой ерөнхий мэдлэг болон заавал хийх ёстой зүйлсийг хүргэж байна.

1. Хариуцлага 
Амьтан бол зүгээр нэг уйдсан үедээ аваад уйдаагаа гарахаар гаргаад хаядаг тоглоом биш! Хүнтэй л нэгэн адил бүхэл бүтэн амь. Нэгэнт л тэжээхээр шийдсэн бол үхэн үхтэл нь хайрлаж халамжлах ёстой. Шийдвэрээ гаргахаасаа өмнө ямар ч тохиолдолд хариуцлага үүрэхэд бэлэн  эсэхээ сайтар бодож үзэх хэрэгтэй. Мөн гэр бүлийнхээ гишүүдтэй тэжээх эсэхээ заавал зөвлөлдөх хэрэгтэй. 


2. Бэлтгэл
Ямар ч бэлтгэлгүй муураа тэжээхээр авсан бол эхний өдөр бие засахаас эхлээд л асуудал ундарна шүү. Тиймээс тоглоом, ор гээд олон зүйлс авах боломжгүй бол ядаж л бие засах элсийг нэн тэргүүнд бэлдэж өгөх хэрэгтэй шүү.


3. Хамгаалалт 
Хайртай муужгайгаа эрсдэлд оруулахгүй нь тулд түүнд зориулсан өөрийнхөө гэрийн хаяг, утасны дугаар болон муурынхаа нэрийг бичсэн хүзүүвч хийж зүүлгэж өгөөрэй. Ямар нэгэн байдлаар алга болсон бол олсон хүн нь чамтай холбоо барихад их тус хүргэх болно. 


4. Амьтны эмчтэй уулзах
Муурынхаа эрүүл мэндийн төлөө үрчилж авсан муураа заавал амьтны эмчид үзүүлж зөвлөгөө аваарай. Хооллолтын ямар дэглэм барих хэрэгтэй юу өгч болох, болохгүйг мөн хэзээ ямар вакцин, тариа тогтмол хийлгэх хэрэгтэйг тэмдэглэж аваарай. Энэ маш чухал smiley


5. Сургах
Бяцхан муужгай байхаас нь л эхэлж түүнийг сургах хэрэгтэй. Анхнаасаа дураараа, муухай ааштай, идэмхий байсан муур яг л тэр зангаараа сурна. Өөрөө яаж сургах арга эвээ олохгүй байвал муур тэжээдэг хүмүүсээс зөвлөгөө аваарай. Тэднээс чи маш олон мэдэхгүй асуултынхаа хариултыг авах болно. 

 


6. Мэдэхэд илүүдэхгүй зүйлс
1. Зуслан дээрээ гарах эсвэл хөдөө явахад муур чинь хаа нэгтэйгээс хулгана, болжмор барьж авчран чамд гэнэтийн бэлэг барина. Чи хүссэн ч хүсээгүй ч барьж ирсэн анг нь зайлуулах хэрэг гарна. Тэглээ гээд чи энэ байдлыг нь болиулах боломжгүй юм. Учир нь ямар ч тансаг цатгалан муур байлаа ан хийх нь тэдний хувьд төрөлхийн зан чанар нь учир боломж гарах л юм бол чамд гэнэтийн бэлэг барьсаар байх болно.

2. Муур чинь модон дээр авирч гарвал чи өөрөө авирч буулгахаас өөр аргагүй болно. Учир нь муурын сарвууны хумсны бүтцээс шалтгаалаад модноос уруугаа бууж чаддаггүй. Модноос буух хэрэг гарвал бөгсөөрөө хойшоо алхаж буухаас өөр аргагүй болдог.

3. Заримдаа муур чинь дуудаад дуудаад ирэхгүй чамайг залхааж орхино. Тэд эзнийхээ хоолойг таньдаг ч таньдаггүй мэт дүр үзүүлдэг.

4. Харанхуйд муурын тань нүд яг л сүнс чөтгөр шиг гэрэлтдэг. Гэрт зочин ирсэн бол түүнийг ч айлгаж орхино smiley Муурын энэхүү гэрэлт нүд харанхуйд 80 метрийн цаанаас ч гэрэлтэж харагдана.

5. Муур чинь өөрийнхөө дархан цаазат газрыг дархлах гэж энд тэнд урагдаж  болох бүх л зүйлсийг чинь сэглэж орхисон байдаг. Тиймээс байнга л сольж, нааж торгож эсвэл шинээр авах хэрэг гарна. Тэглээ гээд чи хайртай муураа хэзээ ч гэрээсээ хөөгөөд гаргахгүй. Учир нь тэр ямар ч буруу зүйл хийсэн танай гэр бүлийн гишүүн. Бяцхан зөвлөгөө хэлэхэд  муур гэрийн тавилга хуулаад байвал тэр газар нь нимбэг эсвэл жүрж түрхээрэй. Муур тийм үнэрт ёстой дургүй.

6. Мууртайгаа та ярих тусам муур тантай их ярина.

7. Муурыг жирийн хоолоор хооллож болохгүй заавал зориулалтынх нь хоолоор хооллох ёстой байдаг тул хоолны хувьд үргэлж  их зардал  гардаг. Хэрэв өөр төрлийн хоол өгөх юм бол муурын жорлон эвгүй үнэрээс салахгүй. Бяцхан зөвлөгөө хэлэхэд муурын жорлонд ногоон цайны навч хийвэл эвгүй үнэрээс салж чадна smiley

8. Танай гэр, чиний хувцас гээд л бөөн үс болох нь байдаг л асуудал болж хувирна. Эцэст нь тэр их үснээс салах гэж арга ядна. Муураа өглөө оройдоо  тогтмол самнаад байвал гэр тань муурын үснээс салах болно. Хэрэв самнахгүй  бол муур биеэ долоох явцдаа залгиж орхидог. Ходоодонд нь орсон үс бөөгнөрсөөр хөгшрөхөд өвчлүүлдэг. Тийм болохоор муурандаа өвс идүүлж байгаарай. Энэ нь муурын ходоодыг нь цэвэрлэж, бөөгнөрсөн үсийг гаргадаг.

9. Муураа хоол нэхэх болгонд нь хооллоод байж хэрхэвч болохгүй. Муур ч бас хүнтэй адил таргалах өвчин тусдаг. Энэ нь хайртай муурын тань насыг багасгана л гэсэн үг. Тиймээс  багаас нь хоолыг нь системтэй өгч байгаарай. Хэрэв тэгэхгүй бол муур чинь өлсөөгүй байсан ч чамаас хоол нэхсээр байх болно.

10. Муураа элсэнд бие засуулж сургах хэрэгтэй. Анхнаасаа элсэнд бие засаж сураагүй муур хаа хамаагүй бие засаад байж магадгүй шүү. Тэр тусмаа бяцхан муужгай. Суултууранд суулгаж сургаж ч болно. Тэгтээ суртлаа хэд хэд 00-доо унагах л байх wink /Тэгэхдээ энэ тохиолдолд том муурыг л сургах хэрэгтэй, мэдээж хэрэг бяцхан муужгайг суултууранд бие засуулах гээд байвал урсчихна шүү дээ/

11. Муурынхаа уурыг хүргэхгүй л бол тэр чамайг маажихгүй. Гэхдээ чи түүнтэй тоглохоор шийдсэн бол маажуулахдаа бэлдээрэй :P Түүний хумс, шүд нь маш хурц, тэр тусмаа бяцхан муужгайны хумс бүр ч хурц байдаг.

12. Дөнгөж төрсөн муурын зулзаганы чихний сонсгол нь дараачийн ес дэх өдөр хүртэл нээгддэггүй. Харин нүд нь хэдэн сарын турш бүхнийг зөвхөн хөх өнгөөр л хардаг. 

Муурын хэлийг хэрхэн ойлгох вэ?

13. Муур тань уруулаа долоох, хурц хүрчигнэх, нүдээ хурдан цавчих, сүүлээ ташуурдаад  байвал ууртай байна гэсэн үг. 

14. Муур баяр хөөртэй байвал чихээ соотойлгож сүүлээ моодойлгодог. Чих нь хажуу тийш эргээд, сүүл нь оодойж тахийсан байвал муур маш их аз жаргалтай байгаагийн шинж.

15. Харин сүүл нь шулуун байвал жирийн тайван байдлыг илтгэдэг бол сүүлээ унжуулсан муур өвчтэй байгаа эсвэл гунигтай байгаагийн илрэл юм.

16. Муур тань заримдаа шрекийн муур шиг өхөөрдөм нүд гаргана. Энэ нь өрөвдүүлж хоол авах гэсэн хэрэг огт биш. Муур аливаа зүйлийг ихэд сонирхсон үедээ эсвэл тогломоор санагдсан үедээ ийм нүдтэй болдог.

17. Сүүл нь шулуун байвал жирийн тайван байна. Унжуулсан бол гунигтай эсвэл өвчтэй байна гэсэн үг.

18. Муурын сахал чигтээ сарвайсан байвал  тааламжтай байгаагийн илрэл

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (127.0.0.1)
. bayrlalaa ih sn tus hurgelee uneheer goy bichjee
2021-12-23 Хариулах