"1990" уран сайхны кино энэ сарын 24-нд нээлтээ хийнэ

“Guys” хамтлагийн гишүүн, соёлын тэргүүний ажилтан Д.Лхагвын найруулж, гол дүрийг нь бүтээсэн “1990” уран сайхны кино энэ сарын 24-нд нээлтээ хийхээр боллоо. Тус бүтээлд ардчилсан хувьсгалын эхэн үе буюу нийгэм өөрчлөгдөж, дэлгүүрийн лангуу давснаас өөр бараагүй болсон үеийг өгүүлэх аж. Түүнчлэн нийгмийн өөрчлөлтийг даган барууны соёл нэвтрэх ч иргэд, хоёр нийгмийн заагт амьдралаа хэрхэн залгуулах вэ гэсэн том давааг туулах хэрэгтэй болно.

"1990" киноны гол дүрд найруулагч, жүжигчин Д.Лхагваас гадна жүжигчин Д.Мөнхтөмөр, залуу жүжигчин О.Самданпүрэв, дуучин А.Хишигдалай нар тогложээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)