“The Hu” хамтлагийнхан "Чингис хаан" одонгоо энгэртээ зүүлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг “The Hu” хамтлагт гардуулахаар болсон билээ. Энэ жил анх удаа хамтлагт “Чингис хаан” одон гардуулах болсон тул Их Эзэн Чингис хааны  мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр жаазанд тусгайлан суулгасан “Чингис хаан” одонг хамтлагийн төлөөлөл болгон продюсер Б.Дашдондогт гардуулсан юм.

Энэ үеэр аялан тоглолттой байсан “The Hu” хамтлагийнхан эх орондоо ирсэн тул өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хүлээн авч уулзжээ. Энэ үеэр “Чингис хаан” одонгийн энгэрийн тэмдгийг зүүн өгч, эх хэлээрээ туурвисан уран бүтээлээ дэлхий дахинаа сурталчлан түгээж байгаад нь баяр хүргэсэн байна.

 “The Hu” хамтлагийнхан "Чингис хаан" одонгоо энгэртээ зүүлээ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.160.196)