Сайжруулсан түлштэй холбоотой 537 гомдлыг шийдвэрлэжээ

Угаарын хийд хордсон хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх хэлтэст шалгагддаг байна. Хэрэг бүртгэх албаны дарга цагдаагийн хурандаа А.Амгалангийн хэлснээр одоогоор шахмал түлшинд хордсон гэсэн 15 гомдлыг шалгаж байгаа аж. Тэрээр, 

-"Анх хоногт дунджаар энэ төрлийн дуудлага, мэдээлэл 13  ирж байсан бол сүүлийн үед хоногт дунджаар дөрвөн гомдол ирж байна. Хүний амь нас хохирсон хэргүүд харьяаллаараа Мөрдөн байцаах албанд шалгагдаж байгаа. Манай албаны харъяа нэгжүүдэд сайжруулсан түлштэй холбоотой 537 гомдол хүлээн авч шийдвэрлэсэн.Одоо гомдол 15, хэрэг бүртгэлтийн хэрэг нэг шалгагдаж байна. Нийт шийдвэрлэлт 97.2 хувьтай байна" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.91.177.91)