Кэти Перри, Мэрилин Монрог дуурайв
Зул сарын болон шинэ жилийн баяртаа бэлдэж буй 35 настай дуучин бүсгүй Кэти Перри нэгэн тачаангуй зураг авалтад оролцсон байна. Орландо Блүүмийн хайртай бүсгүй өнгөрсөн зууны дунд үеийн секс бэлгэ тэмдэг, алдарт Мэрилин Монрогийн нэгэн дүрийг дуурайж зургаа авахуулжээ.
Монротой ижил болохын тулд шаргал хиймэл үс угласан Кэти бугын алтан эвэр толгой дээрээ духдуулж, энгэр задгай оготор ал улаан даашинз өмсөн гацуур мод чимэглэж буй байдлаар авахуулсан гэрэл зургаа Инстаграм хуудсандаа оруулсан байна.
Зургийнхаа дор бичсэн “Зул сарын баяр хүртэл арваадхан хоног үлдлээ. Санта энэ гайхамшигтай гацуур модны дор юу үлдээх бол” гэсэн тайлбарыг нь уншсан фэнүүд нь “Яг л Мэрилин байна шүү дээ”, “Тачаангуй цасан охин”, “Та үнэхээр тачаангуй юм, Орландо ч азтай юм аа” гэсэн сэтгэгдлүүдийг бичиж үлдээжээ.
Кэти Перри, Орландо Блүүм хоёр юуны учир хуримаа хойшлуулсан талаар уншихыг хүсч байвал ЭНД дарна уу.
Эх сурвалж: Wikimon.mn