Мадонна 26 настай бүжигчин залуутай амьдарч байна
2019-12-17
Мадонна 26 настай Ахламалик Уильямс гэх шинэ амрагтайгаа хамт байгаа нь папарацци нарын дуранд олзлогдов. Хосууд Майамид хамтдаа амарч байгаа бөгөөд тэнд дуучны охин Лурдес найз залуутайгаа хамт байсан юм.
Daily Mail сонинд бичсэнээр Мадонна, Уильямс нар хэдэн сарыг хамтдаа өнгөрөөсөн байна. Ахламалик бол 61 настай од дуучны бүжигчдийн нэг юм.
Сануулахад, Мадонна өмнө нь Португалийн загвар өмсөгч 32 настай Кевин Сампайотой уулздаг байсан юм. Албан ёсоор хоёр удаа гэрлэсэн: Шон Пенн, Гай Ричи нартай гэрлэж байсан.
Эх сурвалж: Gereg.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.167.222)
ИХ УНШСАН