“Хэро энтертайнмэнт” шинэ цувралаа эхлүүлжээ

“Монголыг бүтээлцэж буй эрхмүүд” нэртэй хөрөг нэвтрүүлэг “Монгол HD” телевизээр гарч олон нийтийн хүртээл боллоо. Энэ нэвтрүүлэг нь Ардчилсан хувьсгалаас хойшхи, Монгол улсын сүүлийн 30 жилийн эдийн засаг-улс төрийн үйл явц, нийгмийн өөрчлөлт, хувиралд гар бие оролцсон хувь хүмүүс, улс төрчид, бизнес эрхлэгчдийг оролцуулж, хийж буй ажил үйлсийнх нь ололт амжилт ба алдаа онооны нь талаарх өөрсдийн нь байр суурь, сэтгэгдэл, дурсамжуудыг харуулах зорилготой ажээ.

Тус студийн өмнөх цуврал буюу “Монгол тулгатны 100 эрхэм” бол түүхчилсэн, намтарчилсан, хөрөг бүтээл бол энэ шинэ цуврал буюу “Монголыг бүтээлцэж буй эрхмүүд” нь илүүтэй орчин цагийн, хараахан түүх болж амжаагүй чалдаа оноо нь нийгмийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлсэн үйл явцуудыг голлон харуулах ажээ.

Энэ цувралын анхны дугаар нь “Үндсэн хуулийн өөрчлөлт” түүнд оролцогчдын  олон талт байр суурийг харуулсан бол хоёрдугаарх нь Монгол улсын хөгжилд зам тээврийн салбар ямар ач холбогдолтой болох, энэ салбарт хэн, ямар зорилготой ажиллаж, юуг бүтээж байгааг харуулж, цаашид баримтлах бодлого чиглэл ямар байвал зохих талаар хөнджээ.

Харин шинэ цувралыг гарсны дараа “Монгол тулгатны 100 эрхэм” цувралтай андуурагдах тохиолдол гарсан байна.

“HERO Entertainment”-ын бүтээл “Монгол тулгатны 100 эрхэм” хөрөг нэвтрүүлэг нь Монгол үндэстний түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн үйлстэнгүүдийн дотоод ертөнц, бие хүний дурдатгалыг үзэгчдэд хүргэдэг бол дээрхи шинэ нэвтрүүлэг нь ид бүтээж хийж буй эрхмүүдийг үзэгчдэд таниулах ялгаатай зорилготой ажээ.

 Х.Цэлмэг

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (127.0.0.1)
DR. UROLOGIST Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์: www
2019-12-23 Хариулах