Арванхоёрдугаар сард болох тоглолт, жүжгүүд

Шинэ жилийн баяр ойртож энд тэнд янз бүрийн тоглолт, жүжиг, хүлээн авалтууд болдог. Ажлаа түр хойш тавиад хайртай хүмүүстэйгээ, бяцхан үртэйгээ баярын уур амьсгал мэдрүүлсэн урлаг соёлын үзүүлбэр, тоглолт үзэх сайхан байдаг билээ.  Хаана, хэзээ, ямар тоглолт, наадам, жүжиг болох талаар түүвэрлэн мэдээлэл өгье. 

(Тоглолтын нэр дээр дарж тасалбар худалдаалах үнэ гэх мэт дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой)

Дуучин Ө.Уянгын “Зул сарын үдэш” тоглолт

МУГЖ, ДБЭТ-ын гоцлол дуучин Өнөшихбаярын УЯНГА "Зул сарын үдэш" тоглолтоо хийх гэж байна. Тоглолтод ОХУ-ын Мариинский театрын гоцлол дуучин, МУГЖ Г.Ариунбаатар, ДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Р.Доржхорол, ДБЭТ-ын гоцлол дуучин, МУСТА Б.Гомбо-очир нар оролцоно.

Хэзээ: 2019.12.13-ны 19 цагт
Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт 
Утас: 9929-1112


“Учиртай гурван толгой” жүжиг

Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн цомнолыг Д.Нацагдорж бичсэн ба ерөнхий найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган ажиллаж байгаа юм. Тус дуурийг анх 1934 онд дуулалт жүжиг хэлбэрээр Д.Намдаг найруулан тавьж байсан түүхтэй аж. Гурван бүлэг, таван үзэгдэл бүхий энэхүү дуурь нь Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд өрнөдөг ба бүх үйл явдлыг хөдөө талын гурван бяцхан толгойн дунд болно. 

Хэзээ: 2019.12.14-ний 17 цагт
Хаана: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр


“Гацуурхан” шинэ жилийн цэнгүүн 

"ГАЦУУРХАН" шинэ жилийн цэнгүүн III дахь жилдээ (Christmas Night) сэдэв доор зохион байгуулна.

Хэзээ: 2019.12.15-ны 19 цагт
Хаана: "Шангри-Ла Зочид Буудлын хүлээн авалтын их танхимд
Утас: 97016767 , 99126767


Гала концерт Б.Дамдинсүрэн 100 жил

2019 онд Монголы нэрт хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг УДБЭТ-ын хамт олон толилуулах гэж байна.

Хэзээ: 2019.12.15-ны 17 цагт
Хаана: УДБЭТ


Цөмөөхэй Балет 2019

П.И.Чайковскийн хөгжим , МУГЖ Д.Алтанхуягийн найруулгаар 6 дахь жилдээ Улсын Дуурь Бvжгийн Эрдмийн Театрын тайзнаа арванхоёрдугаар сарын 20, 21, 27, 28-ны өдрүүдэд тоглоно.

Хэзээ: 2019.12.20-21, 27-28
Хаана: Улсын Дуурь Бvжгийн Эрдмийн Театр
Утас: 77070808, 80810808, 80180808


“Найрамдал” циркийн шоу

Монгол, Орос, Хятад гурван орны циркчдийн хамтарсан тоглолт. Өвлийн өвгөн, цасан охид оролцсон шоу тоглолт, циркийн үзүүлбэр болно.

Хэзээ: 2019.12.19-20, 12.28-29-ний 14:30, 18:00 цагуудад
Хаана: Монголын үндэсний АСА цирк


Шидэт ертөнц Харшийн сүлд модны наадам

Хүүхэд багачуудад зориулсан уг сүлд модны наадамд Монголын хүүхэлдэйн театр Дэлхийн сонгодог зохиол “Том хамарт одой” жүжиг, циркийн үзүүлбэрүүд, Perfect Dance Show-ны ялагч “Шинэ үе” хамтлаг, Авьяаслаг шоуны шилдэг оролцогч дуучин А.Энжи, Диснейн үлгэрийн баатрууд, өвлийн өвөө цасан охидын хамт оролцоно.

Хэзээ: 2019.12.21-22 өдрүүдэд 10:30, 12:30, 15:00 цагуудад
Хаана: МҮЭСТО
Утас: 86005800, 99075959


Том толгойтын шинэ жил

Хүүхэд багачуудад зориулсан кино болох Том 4 толгой, Том 6 толгой, Том амжилт цувралын гол дүрийн Баатараа, Золбоо хоёр шинэ жилийн баяраа тэмдэглэх гэнэ.

Хэзээ: 2019.12.21-ний 11:00 цагт
Хаана: UB Palace
Утас: 88092577, 80082577


Кремлийн сүлд модны наадам

Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд (РЦНК) зохион явуулдаг "Кремлийн сүлд модны наадам" болно. Энэхүү Кремлийн сүлд модны наадам 30 жилийн дараа дахин зохион байгуулагдаж байгаагаараа  онцлог аж. Тоглолтын найруулагчаар 2001 оноос 2013 он хүртэл хугацаанд Москва дахь Кремлийн сүлд модны наадмыг найруулсан Валерий Шевченко ажиллах ба сүлд модны наадамд 150 гаруй уран бүтээлч оролцоно.

Хэзээ: 2019.12.22-25-ний 15:00 цагт
Хаана: РЦНК
Утас: 80148400


Үзэсгэлэнт Гүнж ба Жонон

Эх зохиолыг Францын алдарт зохиолч Шарль Перро бичсэн гэдэг. Гэвч энэ зохиол нь одоогийн бидний мэдэх “Үзэсгэлэнт гүнж ба Жонон” зохиолоос тэс өөр ажээ. 1740 онд үлгэрийн зохиолчид эмхэтгэн ном болгон хэвлүүлсэн “Walt Disney” хүүхэлдэйн кино хийж үзэгчдэд хүргэжээ. 

Хэзээ: 2019.12.26-28-ны 13:00, 16:00 цагуудад
Хаана: The Corporate Hotel and Convention Centre -ийн Концертын их танхимд


Snow Melody 2020

Монгол Улсын Филармониос зохион байгуулдаг "Snow Melody 2020" шинэ жилийн баярын концерт болно. Тоглолтод улсын Филармоний Симфони найрал хөгжим, Баян Монгол чуулга, Морин хуурын чуулга, Удирдаачид, Гоцлол дуучид хөгжимчид болон зочин уран бүтээлчид оролцох юм.Дэлхийн болон Монголын сор болсон шилмэл сонгодог жааз бүтээлүүдээс гадна, уг баярын гайхалтай уур амьсгалыг бүрдүүлсэн шилдэг Дуурь, мюзикл, киноны дуу хөгжмүүдээс эгшиглэх аж.

Хэзээ: 2019.12.27-ны 19:00 цагт 
Хаана: Соёлын Төв Өргөө

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)