“Дэлхийн мисс 2019” тэмцээнийг Монголын миссийн танилцуулга бичлэгээр нээнэ

Маргааш буюу арванхоёрдугаар сарын 14-нд Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 69 дэх удаагийн тэмцээн Их Британи улсын Лондон хотноо болно.

Тус нэр хүндтэй тэмцээний сүүлийн шатны арга хэмжээг Монгол эх орноо төлөөлөн оролцож буй М.Цэвэлмаагийн танилцуулга бичлэгийн хэсгээр нээхээр болжээ.

М.Цэвэлмаа энэ тухайгаа “Дэлхийн миссийн тэмцээнийг эмчийн цагаан нөмрөгөөрөө гоёсон бичлэгээр нээнэ гэдэг маш том нэр төрийн хэрэг” хэмээн цахим хуудаснаа нийтэлсэн байна.

Мөн тэрээр Бусад орны зохион байгуулагчид, гэр бүлийнхэн гээд олон хүмүүс ирсэн байна. Лондонд байгаа Монголчууд минь боломжтой бол ирж дэмжээрэй” гэж уриалж буй юм.

Дэлхийн мисс тэмцээний ммультимедиа шалгаруулалтын санал асуулга хаагдаж Балба улс тэргүүлсэн байна.

Монголын мисс М.Цэвэлмаа тус санал асуулгаар гуравдугаар байрт бичигджээ. Түүнд саналаа өгөх компанит ажлыг 21 настай дүү нь удирдан зохион байгуулж бүх оюутны байранд очиж эгчийгээ дэмжих уриалга дэвшүүлж санал хураасан аж. Мисс М.Цэвэлмаа энэ тухай “Юуны түрүүнд хайртай дүүдээ маш их баярлалаа. Дүү минь эгчийнхээ болон эх орныхоо төлөө нойр хоолоо умартан дэлхийн 130 оронтой санал асуулгаар өрсөлдлөө. Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй. Ялсан ч, унасан ч, ичсэн ч гэсэн үргэлж бие биенээ дэмжиж байгаарай. Та бүхэндээ баярлалаа. Одоо тэмцээний сүүлийн өдрийг хүлээх үлдлээ” хэмээжээ.

Тэрбээр их эмч мэргэжилтэй ба түүний хүмүүнлэгийн төсөл Монгол улсын түүхэнд анх удаа Дэлхийн мисс тэмцээний Зорилго бүхий гоо сайхан номинацын шилдэг аравт шалгарсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)