Монголын анхны РОБОТ ЗӨӨГЧТЭЙ ресторан

Техник технологийн хөгжил хүчээ авч буй өнөөгийн эрин зуунд ихэнх үйлдлийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар хөнгөвчилж, улмаар ирээдүйд ихэнх мэргэжлүүд устана гэсэн таамаглалууд гарсаар байна. 

Миний бие өнгөрсөн жил Хятадын нэгэн ресторан робот зөөгчтэй боллоо гэсэн мэдээлэл уншаад "Хэзээ манай Монгол улс ингэтлээ хөгжих бол?" хэмээн бодож байсансан. Тэгвэл одоо энэ бодол маань биеллээ олж Монголд анх удаа робот зөөгчтэй ресторан нээгджээ. enlightened

ЭНЭ БОЛ "ХҮНРҮ" ресторан

РОБОТ ЗӨӨГЧ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

1. Хоолны захиалгыг үндсэн зөөгч буюу "жинхэнэ зөөгч" авна. cheeky

2. Бэлэн болсон хоолыг робот зөөгч хүргэж өгнө. 

3. Робот зөөгч хоолыг хүргэж ирээд "Сайн байна уу?", "Сайхан хооллоорой", "Баяртай" зэрэг халуун дулаан үгс хэлнэ. laugh

"Хүнрү" рестораны хамт олон хэлэхдээ:

- "Манай ресторанд хүүхэд залуус ирэх дуртай байдаг. Бид робот зөөгчөөр хоол хүргүүлсний хариуд ямар нэгэн нэмэлт хөлс авахгүй. Манайх Монголдоо ийм шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн АНХНЫ байгууллагаас гадна 100% Монголын хөрөнгө оруулалттай гэдгээрээ онцлог. Мөн ирсэн зочид робот зөөгчтэй маань зургаа авхуулах боломжтой шүү."

Бид Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй ихэнх рестораны зөөгч нарын үйлчилгээ, ёс зүйд сэтгэл хангалуун бус байдаг шүү дээ. Хоолыг "шидэж" өгөх, хоолонд хуруу гараа хүргэх, хоол руу үсээ оруулах, эелдэг бус харьцах, захиалга андуурах гэх зэргээр хэдий хоолны амт чанар сайн байсан ч зөөгчийн хариуцлагагүй үйлдлээс болж тухайн газраас сэтгэл дундуур гарах үе байдаг. Харин робот зөөгчтэй болсноор энэхүү асуудлууд шийдвэрлэгдлээ гэж ойлгож болох юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (44.222.233.8)