"Болор цом" найргийн наадам Багануур дүүрэгт болно

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадмын бүртгэл эхэллээ. Наадам ирэх сарын 5-нд  Багануур дүүрэгт болно. 

37 дахь удаагийн яруу найргийн  наадмын бүтээлийг энэ сарын 27-ныг хүртэл Монголын зохиолчдын эвлэлийн байранд хүлээн авч байна. Наадамд оролцох найрагчид зөвхөн энэ онд бичсэн хоёр шүлгээ бүртгүүлэх юм.

2020 онд Багануур дүүргийн 40 жилийн ой тохиож байгаа тул Монголын утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутагт зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Наадмыг Багануур дүүргийн ЗДТГ, Монголын зохиолчдын эвлэл, МҮОНРТ хамтран зохион байгуулж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.88.211.227)