Н.Мөнхтуяа: Нөхөр маань футболка зарж, тэмцээний зардлаа олсон

  • $100 мянгын гэрээ байгуулах боломжид нэг алхам ойртлоо 

Холимог тулааны хэт хөнгөн жингийн тамирчин, Монголын холимог тулааны “MGL-1” холбооны аварга О.Пүрэв болон хагас хүнд жингийн тамирчин Т.Ганбаяр нар Сингапур улсад болж буй One Championship холбооны One Warrior Series-9 тэмцээнд өрсөлдөж, өчигдөр анхны тулаанаа хийлээ. 

О.Пүрэв БНСУ-ын тамирчин, Just MMA холбооны аварга Тае Хо Бэкийн эсрэг тулалдаж, гуравдугаар үед боолтоор шууд буулгаж авлаа. Тэрбээр энэ тулаанд ялснаар One Championship холбоотой 100 мянган ам.долларын гэрээ байгуулах боломжид нэг алхам ойртож буй юм.

Харин Т.Ганбаяр Индонез улсын тамирчин Винсент Мажидийг техникийн нокуатаар буулган авч, One Championship-ийн гараагаа гайхалтай эхлүүллээ. О.Пүрэвийн эхнэр Н.Мөнхтуяатай манай сонин холбогдож, сэтгэгдлийг нь асуухад “Нөхрөө ялсанд сэтгэгдэл өндөр байна. Тав дахь өдөр эх орондоо ирнэ. Өөрийн гаргасан футболкоо зарж, олсон орлогоороо тэмцээний зардлаа олсон” хэмээсэн юм.

Т.Намуунболор

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)