Serisu TV: Арванхоёрдугаар сард үзэх кинонууд

"Serisu Tv" хамт олноос www.news24.mn сайтын уншигчдадаа арванхоёрдугаар сард үзэх бүрэн хэмжээний кино болон цувралуудын жагсаалтыг хүргэж байна.

1. RICK AND MORTY

Нийт бүлгийн тоо: 4
Нэг бүлгийн ангийн тоо: 10 /1-р улирал 11 ангитай байсан/
1 ангийн үргэлжлэх минут: 22 минут
IMDB үнэлгээ: 9.3/10

Тайлбар: Та суут боловч асуудал ихтэй эрдэмтэн Рик Санчез, түүний зээ хүү Морти нарын сансар огторгуйд аялах сонирхолтой аяллыг өгүүлэх анимейшнийг арай үзээгүй юм биш биз? Уг цуврал нь 3 бүлгийн 31 анги цацагдаад байсан бөгөөд шинэ бүлэг нь 2019 оны арваннэгдүгээр сарын 19-өөс цацагдаж эхэлсэн тул та ч гэсэн хоцролгүй үзээрэй. Нэмж хэлэхэд уг анимейшн цуврал нь насанд хүрэгчдэд зориулагдсан бөгөөд 16 нас хүрээгүй бол үзэхгүй байхыг зөвлөж байна. 

2. YOU

Нийт бүлгийн тоо: 1
Нэг бүлгийн ангийн тоо: 10
1 ангийн үргэлжлэх минут: 41-49 минут
IMDB үнэлгээ: 7.7/10

Тайлбар: Хүн бүр хайрыг дахин давтагдашгүй байдлаар хайрыг ойлгож түүгээрээ бусдыг хайрладаг гэдэг. Харин "You" цувралын гол дүр болох Жое-н хувьд хайр дурлал гэдэг бидний мэдэх хайр дурлалаас тэс өөр ойлголт юм. Хором мөч бүхэн нь шар үсийг чинь босгож, анги ахих тусам үйл явдал нь улам хурцлагдах уг цувралыг та заавал үзээрэй. 
/Уг цувралыг аль хэдийн үзчихсэн үзэгчдэдээ хандаж хэлэхэд 2-р бүлэг нь 2019 оны арванхоёрдугаар сарын 26-аас цацагдах юм байна лээ шүү. /

3. THE END OF THE F***ING WORLD

Нийт бүлгийн тоо: 2
Нэг бүлгийн ангийн тоо: 8
1 ангийн үргэлжлэх минут:  19-24 минут
IMDB үнэлгээ: 8.1/10

Тайлбар: 2017 онд цацагдсан даруйдаа урьд хожид үзэгдэж харагдаагүй шинэлэг өнцөг, хачирхалтай гол дүрүүд зэргээрээ үзэгч болон кино шүүмжлэгчдийн дунд нэлээдгүй шуугиан тариад байсан уг цувралын хоёрдугаар бүлэг саяхан цацагдсан. Шинэ бүлэг нь тун удахгүй Монгол хадмал орчуулгатайгаар "Serisu" сайтад орох тул эхний улирлыг нь энэ сардаа заавал амжиж үзээрэй. Эхний бүлэг 8 ангитай бөгөөд 1 ангийн үргэлжлэх хугацаа бусад цувралыг бодоход хамаагүй богино учир ганцхан шөнийн дотор л үзэж дуусгах боломжтой.

4. SEX EDUCATION

Нийт бүлгийн тоо: 1
Нэг бүлгийн ангийн тоо: 8
1 ангийн үргэлжлэх минут:  46-52 минут
IMDB үнэлгээ: 8.3/10

Тайлбар: Netflix-ээс өсвөр насны үзэгчдэдээ зориулан гаргасан шилдэг цувралуудын нэг болох "Sex Education" цувралыг заавал үзээрэй. Өсвөр насны хайр дурлал, бэлгийн чиг хандлага, бэлгийн боловсрол гээд бидний өдөр тутмын амьдралд тулгардаг асуудлуудыг сонирхолтойгоор харуулсан цуврал тул танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

5. CHRISTMAS CHRONICLES /+BONUS/

Үргэлжлэх хугацаа: 104 минут
IMDB үнэлгээ: 7.1/10

Тайлбар: Арванхоёрдугаар сар бол тэр чигтээ Зул сар, Шинэ жилийн баярын сар. Эдгээр баяруудыг танд гайхалтай ид шид, баярын уур амьсгал бэлэглэх сонирхолтой киногүйгээр яахан төсөөлж болох билээ. Сантад итгэх итгэлээ алдсан дунд сургуулийн хүү болон түүний бяцхан охин дүү нарын Сантатай танилцсан түүхийг уг киноноос хүлээн авч үзээрэй. 

Та эдгээр киног монгол хадмал орчуулгатайгаар үзэх бол "Serisu TV"-ээс, англи хадмалтайгаар үзэх бол "Netflix"-ээс үзэх боломжтой шүү. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)