Дэлхийн ТОП 10 бизнесийн сургуулиуд

Бид өмнө нь “Дэлхийн ТОП 10 сэтгэл судлалын сургуулиуд"-ын талаарх мэдээллийг оруулсан бол энэ удаа бизнесийн салбарт ажиллах хүсэлтэй уншигчдаа зориулан "Дэлхийн ТОП 10 бизнесийн сургуулиуд"-ын талаарх мэдээллийг хүргэж байна. 
Амжилттай яваа эрхмүүдийн ихэнх нь бизнес эрхэлдэг болохоор бус бизнес, эдийн засгийн талаар ерөнхий мэдлэг хэдийд ч хэрэг болох учир энэ чиглэлээр суралцах нь ухаалаг сонголт байх болно. Тиймдээ ч дэлхий дахинаа энэхүү чиглэлээр суралцах эрмэлзэлтэй залуусын тоо нэмэгдсээр л байна. Ингээд таны сонголтыг хялбарчлах үүднээс дэлхийн шилдэг 10 бизнесийн сургуулиудыг танилцуулж байна.

10. UNIVERSITY OF CALIFORNIA, BERKELEY

Байршил: Беркли, Калифорниа, АНУ
Тайлбар: Калифорнийн их сургуулийн факультет 99 Нобелийн, 23 Тюрингийн, 14 Пулитцерийн шагналтантай билээ. Хаасын бакалаврын хөтөлбөр (The Haas Undergraduate Program) нь бизнесийг инженерчлэл, биологи гэх мэт бусад чиглэлүүдтэй хослуулсан олон хөтөлбөрийг багтаасан байдаг. Сургалтын үндсэн хөтөлбөр нь бизнесийн үйл ажиллагааны өргөн хүрээг хамардаг бөгөөд брэнд менежмент, байгууллагын санхүү, мэргэшсэн нягтлан бодох бүртгэл гэх мэт хичээлийг сонгон үзэх боломжтой байна. 
Та тус сургуулийн сайтаар зочлох бол ЭНД дарна уу.

9. LONDON SCHOOL OF ECONOMICS

Байршил: Лондон, Их Британи
Тайлбар: Соёл, нийгэм, эдийн засгийн чиглэлээр тэргүүлэх мэргэжилтэн бэлтгэдгээрээ онцлог энэхүү сургууль нь Их Британийн хамгийн алдартай судалгааны хүрээлэнгийн нэг юм. Сургалтын хөтөлбөрийн хувьд бизнесийг нийгмийн шинжлэх ухаантай хослуулсан тул эдийн засаг, статистик, математик, сэтгэл судлал зэрэг чиглэлүүд багтдаг. 
Та тус сургуулийн сайтаар зочлох бол ЭНД дарна уу.

8. UNIVERSITY OF OXFORD 

Байршил: Оксфорд, Их Британи
Тайлбар: Оксфордын их сургуулийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Бүрэлдэхүүн сургуулиудынх нэг болох бизнесийн сургууль нь ч ялгаагүй дэлхийд алдартай. Тус сургууль нь ганцаарчилсан болон хамтын судалгааны ажил руу чиглэдэг. Мөн MBA буюу Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрийг санал болгодог. Дэлхийн хөрөнгө оруулалтын банкны удирдагч Голдман Сакс (Goldman Sachs)-тай хамтран 10,000 жижиг бизнес эрхлэх хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. 
Та тус сургуулийн сайтаар зочлох бол ЭНД дарна уу.

7. COLUMBIA UNIVERSITY

Байршил: Нью-Йорк, АНУ
Тайлбар: Бизнесийн менежментийн хөтөлбөрийн хувьд нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан, эдийн засгийн зарчим зэрэг ойлголтуудыг хамардаг. Колумбын их сургуульд суралцсанаар бизнесийн удирдлагын магистрын оюутнууд, төгсөгчдийн хамт лекц, менторшип болон бусад арга хэмжээнд хамтарч ажиллах боломжтой. 
Та тус сургуулийн сайтаар зочлох бол ЭНД дарна уу.

6. UNIVERSITY OF CAMBRIDGE

Байршил: Кэмбридж, Их Британи
Тайлбар: Их сургуулийн талбайн төв хэсэгт байрлах Бизнесийн сургууль нь дээд зэргийн боловсролыг оюутнууддаа санал болгодог. Тус сургуулийн 1 жилийн хугацаатай Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөр нь бизнесийн чиг үүрэг, харилцаа, манлайлал зэрэг чадваруудыг хөгжүүлэхэд чиглэдэг. Энэхүү хөтөлбөр нь оюутнуудыг бизнесийн карьераа эхлүүлэх хүртэл нь жигд хэмжээгээр мэдлэг олгоно. 

Та тус сургуулийн сайтаар зочлох бол ЭНД дарна уу.

5. NORTHWESTERN UNIVERSITY

Байршил: Эванстон,  АНУ
Тайлбар: Тус сургууль нь эрдэм шинжилгээний мэдлэгийг практик дээр хэрэгжүүлэх тал дээр чиглэдэг бөгөөд тухайн салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломжоор хангадаг. Түүнээс гадна оюутнууд сургалтын хөтөлбөрөө өөрийн хэрэгцээ сонирхолд нийцүүлэн сонгох боломжтой.
Та тус сургуулийн сайтаар зочлох бол ЭНД дарна уу.

4. MASSACHUSETTS INSTITUTE OF TECHNOLOGY 

Байршил: Кэмбридж, АНУ
Тайлбар: Энэхүү сургуулийн үндсэн зорилго нь шинжлэх ухааны мэдлэг, технологийн дэвшлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах юм. Бакалаврын менежментийн хөтөлбөр нь бизнесийг шинжлэх ухааны үүднээс авч үздэг. Сургалтын хөтөлбөрийн хувьд менежмент, бизнесийн задлан шинжилгээ, санхүү зэрэг чиглэлд төвлөрдөг.
Та тус сургуулийн сайтаар зочлох бол ЭНД дарна уу.

3. STANFORD UNIVERSITY

Байршил: Стэнфорд, Калифорниа, АНУ
Тайлбар: Удирдлагын чиг үүрэг нь задлан шинжлэх ур чадварын хөгжил болон бүтээлч сэтгэхүйг манлайллын шинэлэг хандлагыг дэмжих зорилгоор хослуулдаг. Та оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахын зэрэгцээ хос дипломтой төгсөх ч боломжтой. 
Та тус сургуулийн сайтаар зочлох бол ЭНД дарна уу.

2. UNIVERSITY OF PENNSYLVANIA

Байршил: Филадельфи, Пенза, АНУ
Тайлбар: Бенжамин Франклины нэрэмжит Пенсильваны их сургууль нь тэр чигтээ эрдэм шинжилгээ, боловсролын хөгжилд зориулагдсан тул энэхүү сургуульд элссэнээр бизнесийн салбарын тэргүүлэх эрдэмтэн, судлаачдаас суралцах боломжтой юм. Бакалаврын хөтөлбөрүүд нь санхүүгийн чухал ойлголтуудыг шийдвэрлэх, байгууллагын менежментийг судлах, асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй аргууд зэрэг  дээр төвлөрдөг. 
Та тус сургуулийн сайтаар зочлох бол ЭНД дарна уу.

1. HARVARD UNIVERSITY 

Байршил: Кэмбридж, АНУ
Тайлбар: Дэлхийд нэр хүндтэй Харвардын Бизнесийн сургууль нь ерөнхий менежмент ба практикт чиглэсэн 2 жилийн MBA (Бизнесийн удирдлагын магистр) хөтөлбөрийг санал болгодог. Энэхүү хөтөлбөрт кейсийн аргачлалын сургалт, төслүүд багтсан болно. Жижиг хэмжээний төсөл, үйл ажиллагаагаар дамжуулан манлайлал, хамтын ажиллагааг хөгжүүлэх тал дээр анхаарсан үйл ажиллагааг явуулдаг.
Та тус сургуулийн сайтаар зочлох бол ЭНД дарна уу.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)