Монголд анх удаа аквариумын загасны шөнийн худалдаа болно

“Монголын аквариумын загас, ургамал сонирхогчдын холбоо”, Ulaanbaatar Zoo and Aquarium-н хамт олны  санаачилгаар Монголд анх удаа аквариумын загасны шөнийн худалдаа зургадугаар сарын 08-ны үдшийн 21-24 цагийн хооронд БГД-ийн 3 хороо буюу Алтай хотхоны замын эсрэг талд хуучнаар төмрийн завод буюу одоогийн Ulaanbaatar aqva zoo-гийн хашаанд болно.

Аквариумын загасны шөнийн худалдааны үеэр загас, хэрэгслийн үзэсгэлэн худалдаа, солилцоо, дуудлага худалдаа болж, сонирхолтой илтгэл, зөвлөгөөг өөр хоорондоо солилцон, сонирхол нэгт хоббитнууд танилцан нөхөрлөх боломжтой

“Монголын аквариумын загас, ургамал сонирхогчдын холбоо” 2014 онд байгуулагдсан цагаасаа тохижилтын тэмцээн хоёр удаа, бартер үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж иржээ. Харин энэ удаагийн арга хэмжээ нь анхных юм. Аквариумын загасны шөнийн худалдааны үеэр загас, хэрэгслийн үзэсгэлэн худалдаа, солилцоо, дуудлага худалдаа болж, сонирхолтой илтгэл, зөвлөгөөг өөр хоорондоо солилцон, сонирхол нэгт хоббитнууд танилцан нөхөрлөх боломжтой.

Худалдаанд 12  дэлгүүр оролцохоос гадна загас сонирхогчид өөрсдөө загас, хэрэгслээ авч ирж худалдаалж солилцоход нээлттэй. Мөн энэ үеэр загас үржүүлгийн газрууд, Ulaanbaatar Aqva zoo амьтны хүрээлэн 50 хувь хямдарсан үнээр үйлчлэх гэнэ. Дуудлага худалдааны онцлог  нь чамин, ховор, тэр бүр олдоод байдаггүй загаснуудыг сонирхогчдод, зорьж ирсэн хүмүүст харуулан таниулах зорилготой аж. Аквариумын загасанд хэрэгтэй бүх зүйл цогцоороо энд цуглах тул загас сонирхон анх тэжээх гэж байгаа сонирхогчид худалдааны үеэр дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм.

Сонирхуулахад аквариумын загас 30 жил насалдаг тул эрүүл мэндэд олон талын тустай. Тухайлбал нүдний хараа сайжруулж, стресс бууруулна. Загасны усан доторх амьдралыг харж суухад маш их тайвширдаг байна