Засгийн газраас 1992 онд эхэлсэн өмч хувьчлалын үр дүнг шалгана

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн тушаалаар 1992 онд эхэлсэн өмч хувьчлалын үр дүнг шалгах ажлын хэсэг байгуулав. Уг ажлын хэсгийн хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Засгийн газраас 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Үүнд, МИАТ, Хөрөнгийн бирж, Монгол шуудан, Төрийн банк зэрэг 27 газрыг хувьчлах асуудлыг тусгасан гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгийн хурлын эхэнд онцлов.

Тэрээр, “Монгол Улс 1992 онд төрийн өмчийн 928 обьектыг цэнхэр, ягаан тасалбараар хувьчилсан. Гэхдээ энэ хувьчлал шударга бус явагдсан хэмээн иргэд шүүмжилж байгаа. Тиймээс энэхүү хувьчлалын үр дүн, ногдол ашиг хуваарилах зэрэгт нэгдсэн байдлаар дүгнэлт хийх хэрэгтэй.

Үүний дараа бусад хувьчлалын асуудлыг ярих хэрэгтэй. Ингэхгүй бол өмнөх алдаагаа давтах эрсдэл байна. Өмнөх хувьчлалд нэгдсэн дүгнэлт хийх ажлын хэсгийг байгуулж байна. Ажлын хэсэгт Архивын ерөнхий газар, ТӨБЗГ-ын удирдлагууд багтана” хэмээв.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)