Хүний эрхийг хангах, авлигатай тэмцэхэд “World justice project”-тай хамтран ажиллана

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл олон улсын “World Justice Project” ТББ-ын Ази-Номхон далайн бүсийн захирал Срирак Плипатыг хүлээн авч уулзаж, хүний эрхийг хангах, авлигатай тэмцэх хуулийн төслүүд, тэдгээрийг хэрэгжүүлэхэд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Срирак Плипат тус байгууллагаас гаргадаг 8 шалгуур үзүүлэлт бүхий эрх зүйт төр, хууль дээдлэх ёсны индексийн тухай танилцуулсан бол Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хамтарсан Засгийн газар ирэх 4 жилд хүний эрхийг хангах, авлигатай тэмцэхийг нэн тэргүүнд тавьж, томоохон өөрчлөлт, шинэчлэл хийхээр зорьж байгааг онцлов.

“World Justice Project” нь дэлхийн улсуудын эрх зүйт төр, хууль дээдлэх ёсны индексийг тодорхойлохдоо төрийн эрх мэдлийн хуваарилалт, авлига, нээлттэй засаглал, хүний эрх, гэмт хэрэг, хүчирхийлэл, хууль сахиулах ажиллагаа, эрүүгийн байцаан шийтгэх хууль, иргэний хэргийг хянан шийдэх ажиллагаа зэрэг 8 үндсэн шалгуур үзүүлэлт, дэд шалгуурыг ашигладаг байна. Ингэхдээ тухайн байгууллагын байр сууриас үл хамааран хараат бусаар тодорхойлдгийг төлөөлөгчид тодотгосныг ХЗДХЯ мэдээлжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.84)