Ачааны машин шатаж, 45 настай эрэгтэй нас баржээ

Б.Оргил

Өмнөговь аймгийн Цогтцэций сум Сийрст багийн “Гашуун сухайт” чиглэлийн авто замын зорчих хэсэгт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлага дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 02:08 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага, мэдээллийн дагуу алба хаагчдыг очиход “Shaanxi-SX4251NT330” загварын зүтгүүрийн  бүхээгийн хэсэг шатаж байсныг унтраасан байна. Тус автомашины бүхээгт иргэн М /45 настай, эрэгтэй/ нас барсан байдалтай олдсон тул хэргийн газрыг тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)