Сүмогийн их аварга Акэбоно таалал төгсжээ

Японы мэргэжлийн сүмогийн түүхэнд ёкозүна цол хүртсэн анхны гадаад бөх болох Акэбоно Таро (жинхэнэ нэр нь Чад Роуан) 54 насандаа таалал төгсжээ.

Тэрбээр зүрхний дутагдалд орсны улмаас нас барсан байна. Сүүлийн жилүүдэд Акэбоно янз бүрийн өвчнөөр өвдөж, эмчилгээ хийлгэж байсан байна. Акэбоно Таро 1969 онд Хавайд төржээ.

Тэрбээр анх 1992 оны тэмцээнд түрүүлж, Японы эзэн хааны цомыг хүртсэн бөгөөд түүнд ёкозүна цолыг жилийн дараа олгосон юм.

Акэбоно 204 см өндөр, барилдаж байх үедээ 230 кг жинтэй байв. Тэрбээр 1996 онд Японы иргэн болжээ

. Акэбоно дээд зиндаанд 11 удаа түрүүлжээ. 2001 онд өвдөгний гэмтлийн улмаас зодог тайлсан байна. Тэрбээр 1998 онд Нагано хотод болсон өвлийн Олимпын нээлтийн ёслолд оролцож байсан юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.84)