Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 11.65 их наяд төгрөгт хүрчээ

 Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2023 оны жилийн эцсийн байдлаар 11.65 их наяд төгрөгт хүрсэн нь 2022 оныхоос 1.69 дахин өссөн үзүүлэлт юм. Энэ нь 2023 оны урьдчилсан /ДНБ-ний хэмжээ эцэслэгдээгүй/ байдлаар тооцсон ДНБ-ний 17.8 хувьтай тэнцэж байна.

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээг бүрдүүлж байгаа үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй нийт 175 компани болон хамтын хөрөнгө оруулалтын 3 сангаас нэр бүхий 30 компанийн зах зээлийн үнэлгээ 10.97 их наяд төгрөгийн үнэлгээтэй байгаа нь хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээний 94.2 хувийг бүрдүүлж байна. Үнэлгээ хамгийн өндөр эхний таван компанийн зах зээлийн хувь хэмжээг авч үзэхэд:

  • “ХААН банк” ХК 19.76 хувь
  • “Худалдаа хөгжлийн банк” ХК 14.55 хувь
  • “АПУ”ХК 11.05 хувь
  • “Таван толгой” ХК 8.05 хувь
  • “Голомт банк” 6.29 хувь,

Энэ жишгээр зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй 30 компанийг жагсаасан, Санхүүгийн зохицуулах хороо “Зах зээлийн үнэлгээнд 100 хувь төрийн өмчийн компанийн үнэлгээ ордоггүй болно” хэмээн тайлбар хийжээ.

Манай улсын ТОП-20 индекст багтах ХК-уудын хувьцааны төвлөрлийг 2023 оны жилийн эцсийн байдлаар тооцож үзэхэд 77.42 хувийг 5-аас дээш хувийн хувьцаа эзэмшигчид эзэмшиж байна. Хувьцааны энэ хэт төвлөрөл хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар багатай дээр нь буурах нөхцөл рүү түлхжээ. Тухайлбал, хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар 2022 оныхоос 2023 онд 0.92 пунктээр буурсан байна.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас ТОП-20, MSE-A, MSE-B гэсэн гурван төрлийн хувьцааны үнийн индексүүдийг тооцон гаргадаг. ТОП-20 индексээр зах зээлийн үнэлгээ болон хувьцаа нь идэвхтэй арилжигддаг нэр бүхий 20 компанийн, MSE-A болон MSE-B индексээр үнэт цаасны бүртгэлийн I, II ангилалд багтсан компаниудын хувьцааны үнийн индексийг тус тус харуулдаг.

ТОП-20 индексийн дээд үзүүлэлт тайлант хугацааны байдлаар 41,437.42 нэгж, доод үзүүлэлт 34,218.33 нэгж, дундаж үзүүлэлт 36,777.17 нэгж байна. 2022 оныхоос 3,871.87 нэгжээр буюу 10.31 хувиар өсөж, 41,437.42 нэгж,

MSE-A индексийн дээд үзүүлэлт тайлант хугацааны байдлаар 19,652.35 нэгж, доод үзүүлэлт 14,088.84 нэгж, дундаж үзүүлэлт 15,803.7 нэгж байна. 2022 оныхоос 3,436.59 нэгжээр буюу 24.31 хувиар өсөж, 17,574.53 нэгж,

MSE-B индексийн дээд үзүүлэлт 12,917.95 нэгж, доод үзүүлэлт 11,137.61 нэгж, дундаж үзүүлэлт 12,260.43 нэгж байна. 2022 оныхоос 1,340.30 нэгжээр буюу 10.58 хувиар буурч, 11,327.14 нэгж тус бүр болсон байна.

Хоёрдогч зах зээл дээрх хувьцааны арилжааг арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй, арилжааны хэмжээгээрээ тэргүүлэгч эхний 5 компанийн арилжааны мэдээллийг үнийн дүнгээр харуулбал:

  • “Инвескор ББСБ” ХК 20.49 тэрбум төгрөг,
  • “ХААН” ХК 14.7 тэрбум төгрөг,
  • “АПУ” ХК 13.2 тэрбум төгрөг,
  • “Худалдаа хөгжлийн банк” ХК 11.13 тэрбум төгрөг,
  • “Голомт банк” ХК 10.7 тэрбум төгрөг,

Зах зээлийн үнэлгээ, зах зээлийн үнэлгээний ДНБ-д эзлэх хувь, хөрвөх чадвар, хувьцааны индекс зэрэг итгэлцүүрийг хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хөгжлийн түвшнийг үнэлж, тогтоох хүрээнд хөрөнгийн зах зээлийн хөгжлийн голлох үзүүлэлтүүдийг гаргахдаа олон улсын Валютын сан, Дэлхийн банкнаас оруулдаг юм байна.

                                   Хувьцааны арилжаа

Зах зээлд 2023 онд нийт 524.76 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа хийгдсэн нь 2022 оныхоос 52.8 хувиар буюу 1.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс анхдагч зах зээлд:

  • 350.04 тэрбум төгрөг,

Хоёрдогч зах зээлд:

  • 174.72 тэрбум төгрөг,

Компанийн өрийн хэрэгслийн арилжаа 2023 онд 138.08 тэрбум төгрөг байгаа нь 2022 оныхоос 3.0 хувиар өссөн үзүүлэлт юм. Компанийн өрийн хэрэгслийн анхдагч зах зээлд:

  • 107.5 тэрбум төгрөг,

Хоёрдогч зах зээлд:

  • 30.58 тэрбум төгрөг,

Үнэт цаасны 787.16 тэрбум төгрөгийн арилжаа 2023 онд хийгдсэнээс 732.28 тэрбум төгрөгийнх арилжаа эрхлэх байгууллагаар, 54.88 тэрбум төгрөгийн арилжаа хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сангаар дамжсан байна. Энэ хугацаанд явагдсан үнэт цаасны арилжааны 66.67 хувийг хувьцаа, 17.54 хувийг компанийн өрийн хэрэгсэл, 8.07 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 7.73 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжаа эзэлжээ. Үнэт цаасны 2023 оны арилжаа 2022 оныхоос 1.32 дахин өсжээ.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн нийт хоёрдогч зах зээлийн арилжаанд дотоодын иргэний хийсэн арилжаа 118.93 тэрбум төгрөг, дотоодын аж ахуйн нэгжийн хийсэн арилжаа 116.06 тэрбум төгрөгт хүрчээ. Харин гадаадын иргэний хийсэн арилжаа 2.03 тэрбум төгрөг, гадаадын аж ахуйн нэгжийн хийсэн арилжаа 3.05 тэрбум төгрөг болсон байна. Дээрх арилжаанд давтагдсан тоогоор нийт 111,489 хүн оролцож, 273,408 удаагийн арилжаа хийсэн байна.

                                 Уул уурхай, хөдөө аж ахуйн биржийн арилжаа

Манай улс 2023 онд 204 удаагийн арилжаагаар 14.94 сая тонн нүүрсийг 7.34 их наяд төгрөгөөр, 95 удаагийн арилжаагаар 677.45 мянган тонн төмрийн хүдэр, баяжмалыг 196.2 тэрбум төгрөгөөр  арилжаалжээ. Уул уурхайн нийт 15.61 сая тонн  бүтээгдэхүүнийг 7.54 их наяд төгрөгөөр арилжаалсан байх юм.

Мөн 2023 онд биржээр арилжигдсан 9 төрлийн нүүрсний тухайд:

  • 1/3 коксжих нүүрс,
  • 19.67 хувийг, баяжуулсан коксжих нүүрс,
  • 9.85 хувийг, баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс,
  • 1.03 хувийг, баяжуулсан сул коксжих нүүрс,
  • 0.94 хувийг, дэгдэмхий бодис дундаас их, хийн нүүрс,
  • 0.73 хувийг, дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс,
  • 59.0 хувийг, эрчим хүчний нүүрс,
  • 7.2 хувийг, хатуу коксжих нүүрс,
  • 1.5 хувийг, чийг багатай хүрэн нүүрс,

Төмрийн хүдэр, баяжмал 2023 онд 677.45 мянган тонн арилжигдсанаас 33.77 хувийг Fe-52 хувийн агууламжтай төмрийн хүдэр, 35.24 хувь Fe-58 хувийн агууламжтай төмрийн баяжмал, 31.0 хувийг Fe-65 хувийн агууламжтай төмрийн баяжмал бүрдүүллээ.

 

Уул уурхайн бүтээгдэхүүний 299 биржийн арилжаагаар 7.54 их наяд төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүн, Хөдөө аж ахуйн биржийн 221 удаагийн цахим арилжаагаар 968.3 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн тус тус борлуулжээ.

Хөдөө аж ахуйн цахим арилжааны бүтээгдэхүүний төрөл, мөнгөн дүн:

  •  Ямааны тоолуур 854,977,444,800.00 төгрөг, /88.3 хувь/
  • Хонины ноос 17,458, 487, 000.00 төгрөг, /1,8 хувь/
  • Завод ноос 50,768, 425, 000.00 төгрөг, / 5,24 хувь/
  • Тэмээний ноос 8,091, 310, 000.00 төгрөг, /084 хувь/
  • Тосны ургамал /рапс/ 36, 752, 440, 000. 00 төгрөг, / 3,8 хувь/
  • Бодын хөөвөр 206,000,000.00 төгрөг,
  • Арьс шир 13,200,000.00 төгрөг,

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсанаас хойш 2023 оны жилийн эцсийн байдлаар нийт 36 компани хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос 2023 онд 10 компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосноос 8 компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.233.242.216)