ӨВӨРХАНГАЙ: Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

Цас ихээр орж, цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн учраас аймгийн Засаг даргын 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн А/118 дугаар захирамжаар 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Үүнтэй холбогдуулан 2 дугаар сарын 26-аас 3 дугаар сарын 15 хүртэлх өдрүүдэд аймгийн хэмжээнд соёл урлаг, спортын тэмцээн, уралдаан зохион байгуулахыг хориглосон байна.

Мөн зудын эрсдэлийг бууруулах, хаврыг хохирол багатай даван туулах асуудлыг аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцэн тодорхой шийдвэрийг гаргасан юм. Тухайлбал, аймгийн аюулгүйн нөөцийн өвс тэжээлийг дахин бүрдүүлэх, цас ихтэй сумд руу эмнэлгийн бүлэг томилж, малчин өрхөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх, зарим сумдын ЗДТГ-ын автомашин эвдэрсэн учраас худалдан авах зэргээр есөн асуудлыг хэлэлцлээ. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)