Гуу жалгандаа нэг метр хүртэл цастай байна

 Хоёрдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал, говийн нутгийн зарим хэсгээр 10-51 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 80 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна. 

Энэ сарын дунд арав хоногт агаарын температур нийт нутгийн 40 орчим хувьд олон жилийн дунджаас 1.1-8.1 хэмээр хүйтэн, хур тунадас 60 гаруй хувьд олон жилийн дунджийн орчим, түүнээс ахиу, Их нууруудын хотгор, говийн нутгаар дунджийн орчим, түүнээс бага байлаа.

Салхины хурд ихэнх нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Баян-Өлгийн Баяннуур, Ховдын Жаргалан, Дуут, Эрдэнэбүрэн, Мөнххайрхан, Чандмань, Ховд, Дарви, Говь-Алтайн Есөнбулаг, Бугатад 28-34 м/с, Ховдын Зэрэгт 39 м/с хүрч онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрснийг ЦУОШГ-аас мэдээлэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)