Б.Ерөөлт Олон улсын тусгай олимпын элч болжээ

Монгол Улсын тусгай олимпын тамирчин Б.Ерөөлт Олон улсын тусгай олимпын 2024-2028 оны 10 элчийн нэг болжээ. Тэрбээр Зүүн Азийн бүсийг олон улсад төлөөлөх юм.

Ингэснээр оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүсийн дуу хоолой болж, тэгш хамруулсан нийгмийг хөгжүүлэхэд дэлхийн хэмжээнд олон нийт, бизнес, засгийн газруудад нөлөөлөх үүрэг хүлээж байгаа аж. Түүний хувьд Монголын тусгай олимпын тамирчин төдийгүй, тусгай олимпын Азийн бүсийн манлайлагч тамирчин юм. Б.Ерөөлт 10 наснаасаа ширээний теннис тоглож, Азидаа тэргүүлэх мундаг тамирчин болжээ. 
Мөн Б.Ерөөлт төгөлдөр хуур тоглодог ба өнгөрсөн жил бие даасан тоглолтоо хийж, 13 жилийн хугацаанд олсон эрдмээ олонд хүргэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.220.184.63)