ЭМЯ: Осолд өртсөн иргэд 119 дугаараас эмнэлгийн тусламж, зөвлөгөө мэдээлэл аваарай

Б.ТУУЛ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймрийн нөхцөл байдалд Эрүүл мэндийн яам хоёр үндсэн чиглэлээр хяналт үнэлгээ хийж ажиллаж байна. Мөн ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагууд  иргэдийн эрүүл аюулгүй байдлын хяналт шинжилгээ, түргэвчилсэн шинжилгээ, явцын үнэлгээ, давтан шинжилгээнүүдийг хийж ажиллаж байгаа ажээ.

Мөн тухайн осол болсон газарт агаарын чанарын асуудал болон  орчны тохижилт үйлчилгээ цэвэрлэгээний ажилд хяналт тавьж, иргэдийн сэтгэл санааны байдал зэрэгт шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж байгааг албаныхан хэллээ.  

Тухайлбал, осол болсон газар болон ойролцоох таван цэгт  агаарын чанарын асуудалд шинжилгээ хийж үзэхэд тухайн дэлбэрсэн бодисын үлдэгдэл агаарт сарнисан, дэгдэж алга болсон байдалтай байгаа аж. Хийн газ нь агаарт  дэгдэмхий бодис учраас энэ тал дээр иргэдийн хувьд санаа зовохгүй, тайван байж болно гэдгийг хэлж байна. 

Хэрэв осолд өртсөн тухайн байрны оршин суугчид болон ойр орчны хүмүүст сэтгэл санааны тавгүй байдал үүсэх, биед нь ямар нэгэн зовиур илэрч байгаа бол Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн 119 тусгай дугаарт залгаж зөвлөгөө мэдээлэл, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой гэдгийг ЭМЯ-наас мэдээлж байна. Энэ талаарх мэдээллийг дараах видеоноос үзнэ үү? 

Эх сурвалж: www.News24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)