Ш.Энхтөр: Томуу томуу төст өвчний үед эмгүй эмчилгээ буюу утлага үр дүнтэй байдаг

Б.ТУУЛ

Ханиад томуу буюу амьсгалын дээд замын вирусын халдвар нь олон төрлийн вирусын шалтгаантай байдаг. Хөхүүл болон бага насны хүүхэд жилдээ дунджаар 6-аас 10 удаа ханиад томуугаар өвчилдөг гэсэн судалгаа бий. Гэхдээ хүүхэд даарснаас болж ханиад томуу тусч, хатгалгаа болдоггүй.  Харин агаар дуслын замаар болон уг вирусийн халдвараар өвдсөн хүний нус, шүлс, цэрээр дамжин халдвар авч өвчилдөг байна.

Caption

Тиймээс хүүхдээ эдгээр өвчний дэгдэлт ихтэй өдрүүдэд томуу томуу төст өвчний вирусийн халдвараар өвдсөн тохиолдолд гэрийн нөхцөлд эмгүй эмчилгээ буюу утлага үр дүнтэй байдаг ” гэдгийг Хүүхдийн зөвлөх эмч, АУ-ны доктор Ш.Энхтөр хэлж байна.

 

 

Эмгүй эмчилгээ буюу утлага эмчилгээг ямар үед хийх вэ? 

Томуугийн А(H1N1), А(H2N3), В вирусийн халдварын үед амьсгалын замын эрхтэн зонхилж гэмтдэг учир урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор ам, хамар, хоолойд утлага хийх нь үр дүнтэй байдаг. Амьсгал шуугих, хуурай болон цэртэй ханиалгах, гуурсан хоолойн үрэвслийн үед утлага эмчилгээ үр дүнтэй байдаг.  Утлагыг хамар, ам болон хамар амаар гэсэн 3 аргаар хийдэг.

Гэртээ утлага хийхдээ юуг анхаарах вэ? 

Хоол идсэнээс хойш 30 минутаас 1 цагийн дараа хийх бөгөөд утлага хийснээс хойш 1 цагийн дотор юм идэх болон ярихыг хорих нь зүйтэй. Хугацааны хувьд, 5 хүртэлх насны хүүхэд 3-5 минут, 5-с дээш насны хүүхэд 5-10 минут хийнэ. Өдөрт 1-2 удаа хийхэд тохиромжтой. Өвчний байдлаас шалтгаалан эмчилгээний хугацаа 3-7 хоног байдаг. Жижиг хүүхэд ээжийн хамт утаж болно. Халуунтай үед утлага хийхгүй. 

Утлагын хугацаа, давтамжийн талаар заавал эмчээс зөвлөгөө аваарай

Сүүлийн үед жижиг оврын небулайзер утлагын аппаратыг гэрийн нөхцөлд өргөн хэрэглэдэг болсон. Гэртээ утлага хийхдээ  утлагын бодис, утлагын хугацаа, давтамжийн талаар заавал эмчээс зөвлөгөө аваарай. Утлагын уусмалыг мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч найруулна.

Хугацаа, бодисын тун хэмжээ, давтамжийг хэтрүүлснээр хүүхдийн амьсгалын замын салст бүрхэвчийг цочроох аюултай. Утлага хийхдээ түлэгдэхээс сэргийлээрэй. Эрхэм уншигч та Хүүхдийн зөвлөх эмч, АУ-ны доктор Ш.Энхтөрийн өгсөн дараах зөвлөгөөнөөс илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. 

Эх сурвалж: www.News24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.207.129.175)