2024 онд цацагдах өндөр хүлээлттэй 10 кино

Үзэгчдийг удтал хүлээлгээд байсан олон кино, бүтээлүүдийн цацагдах тов наашилсан тухай баярт мэдээг саяхан кино компаниуд дуулгасан билээ. Тиймээс үзэгчдийн дунд хамгийн өндөр хүлээлттэй байгаа, 2024 онд нээлтээ хийх бүтээлүүдийг бидний зүгээс онцолж байна.


2024 онд цацагдах өндөр хүлээлттэй 10 кино (фото 1)

“Kung Fu Panda 4”

Нээлтээ хийх огноо: 2024 оны гуравдугаар сарын 8

Өхөөрдөм луугийн дайчин По шинэхэн адал явдлаа эхлүүлэхээр Хятад улсыг зорьж буйгаар үйл явдал өрнөнө. Өмнөх анги дээр хорон санаат сарлаг генерал Кай тэдний гол дайсан байсан. Харин энэ удаа тэд үхэгсдийг амилуулах чадвартай аймшигт шидтэн Хамелеонтой нүүр тулах аж. Мөн энэхүү ангид жүжигчин Жек Блэк, Анжелина Жоли, Жеки Чан, Люси Лю нар дахин дуу оруулсан бол Хамелеонд дуу оруулсан жүжигчин одоогоор зарлагдаагүй байгаа юм. 


2024 онд цацагдах өндөр хүлээлттэй 10 кино (фото 2)

"A Quiet Place: Day One"

Нээлтээ хийх огноо: 2024 оны гуравдугаар сарын 8

"A Quiet Place" франчайзын спин-офф "A Quiet Place: One Day" бүтээлийн гол дүрүүдэд жүжигчин Алекс Вольф, Денис О’Харе, Люпита Нионго, Жимон Хонсо, Жозеф Куинн нар тоглохоор болжээ. Киноны зохиол одоогоор нууц байгаа хэдий ч эхний хоёр анги дээр болсон үйл явдлаас өмнөх түүхийг тус киногоор үзэгчдэд хүргэх аж.

Сонирхуулахад, уг бүтээлийн хоёрдугаар ангийн үргэлжлэл болох "A Quiet Place Part III" 2025 оны сүүлээр хийгдэхээр төлөвлөгдөж байгаа гэнэ. 


2024 онд цацагдах өндөр хүлээлттэй 10 кино (фото 3)

“Ghostbusters: Frozen Empire”

Нээлтээ хийх огноо: 2024 оны гуравдугаар сарын 29

Үйл явдлын хувьд Нью-Йорк хотод эртний нууцлаг олдвор санамсаргүй байдлаар олдож буйгаар эхэлнэ. Улмаар тус олдвороос хүмүүс аймшигт мөсний сүнсийг сулласнаар аюул үүсэж, сүнсний ангуучид дэлхийг мөстлөгөөс хамгаалах даалгаврыг гардан гүйцэтгэх болно.


2024 онд цацагдах өндөр хүлээлттэй 10 кино (фото 4)

“The Fall Guy”

Нээлтээ хийх огноо: 2024 оны тавдугаар сарын 3

Тус бүтээл нь 1980 онд хийгдэж байсан ижил нэрт телевизийн цувралаас сэдэвлэн бүтээгджээ. Гол дүрд жүжигчин Райан Гослинг, Эмили Блант нар тоглож байгаа бөгөөд тэд нэгнээ үзэн яддаг салсан хосуудын дүрийг бүтээх аж.


2024 онд цацагдах өндөр хүлээлттэй 10 кино (фото 5)

"Bad Boys 4"

Нээлтээ хийх огноо: 2024 оны зургаадугаар сарын 14

“Bad Boys” франчайзын гуравдугаар анги 2020 онд цацагдсан даруйдаа тэсрэлт хийж, дэлхий даяар нийт 426.5 сая ам.долларын ашиг олж байсан түүхтэй. Тэгвэл шинэхэн ангийн зураг авалт аль хэдий нь эхэлсэн байгаа төдийгүй өмнөх ангиудаасаа илүү адал явдалтай, хөгжилтэй түүхийг өгүүлэх болно хэмээн кино багынхнаас мэдэгджээ. Жүжигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй ба шинээр жүжигчин Эрик Дэйн, Иоан Груффуд, Риа Сихорн нар дүр бүтээхээр болсон байна.


2024 онд цацагдах өндөр хүлээлттэй 10 кино (фото 6)

"Inside Out 2"

Нээлтээ хийх огноо: 2024 оны зургаадугаар сарын 14

Эхний анги дээр есөн настай бяцхан охин байсан Райли энэ удаа шилжилтийн насан дээрээ иржээ. Үүнээс улбаалан түүний дотор шинэ мэдрэмж үүсэж, бид “түгшүүр”-тэй танилцсанаар үйл явдал өрнөх юм. Түгшүүрийн дүрд “Stranger Things” цувралаараа олонд танигдсан жүжигчин Майя Хоук дуу оруулж байгаа билээ.


2024 онд цацагдах өндөр хүлээлттэй 10 кино (фото 7)

"Captain America: Brave New World"

Нээлтээ хийх огноо: 2024 оны долоодугаар сарын 24

“Captain America” франчайзын дөрөв дэх анги болох тус бүтээл дээр шинэхэн ахмад Сэм Вилсоний талаар өгүүлэх болно. Мөн жүжигчин Себастьян Стэн Баки Барнсийн дүрээр эргэн ирнэ гэсэн цуурхал гарсан ч кино багийнхны зүгээс албан ёсны тайлбар өгөөгүй юм.


2024 онд цацагдах өндөр хүлээлттэй 10 кино (фото 8)

"Beetlejuice 2"

Нээлтээ хийх огноо: 2024 оны есдүгээр сарын 6

Алдарт найруулагч, аниматор Тим Бертоны 1988 онд гаргаж байсан “Beetlejuice” бүтээлийн үргэлжлэл анги ирэх оны хамгийн хүлээлт өндөртэй кинонуудын нэг болж байна. Жүжигчин Майкл Китон, Вайнона Райдер нар тус бүтээлд дахин тоглож байгаа бол шинээр жүжигчин Женна Ортега, Моника Беллуччи, Виллем Дефо нар нэмэгдэж байгаа аж.


2024 онд цацагдах өндөр хүлээлттэй 10 кино (фото 9)

"Joker: Folie a Deux"

Нээлтээ хийх огноо: 2024 оны аравдугаар сарын 4

“Joker” киноны эхний анги дэлхий даяар нэг тэрбум aм.долларын ашиг олж, жүжигчин Хоакин Феникс тус кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шагнал хүртсэн билээ. Хоёрдугаар ангид дуучин Леди Гага дүр бүтээж байгаа ба одоогоор яг ямар дүрд тоглосон нь тодорхойгүй байгаа юм. Кино компанийн зүгээс тус ангийн үйл явдлыг нууцлахыг хичээж байгаа ч үзэгчид түүнийг Харли Куинны дүрд тоглосон хэмээн таамаглаж байгаа билээ.


2024 онд цацагдах өндөр хүлээлттэй 10 кино (фото 10)

“Gladiator 2”

Нээлтээ хийх огноо: 2024 оны арваннэгдүгээр сарын 22

Эхний ангийг эргэн сануулахад, Ромын армийн генерал Максимусын гэр бүлийг хааны хүү улс төрийн зорилгоор хөнөөсний улмаас Максимус өшөөгөө авахаар Ромд мэсчин боол Гладиаторын дүрээр эргэн ирдэг талаар өгүүлдэг. Харин тус агуу бүтээлийн хоёрдугаар анги үзэгчдийн дунд нэлээдгүй хүлээлт үүсгээд байгаа төдийгүй жүжигчин Рассел Кроу Гладиаторын дүрээ дахин бүтээх гэнэ. Үйл явдал Комодусын ач хүү Люсиусын талаас өрнөх бөгөөд түүний дүрд “Normal People” цувралаараа алдартай залуу жүжигчин Пол Мескал тогложээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.222.218.145)