Нийслэл Улаанбаатар хотын 384 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүлэв

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр болж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий найм даван түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ.

Харин шөвгийн дөрөвт улсын начин Д.Хүдэрбулга, Ч.Батчулуун нар тунаж үлджээ.

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааныг 1994 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд тухайн оны барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын аварга О.Балжинням үзүүрлэж байсан түүхтэй аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)