Будапештын Хөрөнгийн биржтэй хамтран ажиллахаар боллоо

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК Унгар улсын Будапештын Хөрөнгийн биржийн удирдлагуудтай цахим уулзалт хийж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

Санамж бичгийн хүрээнд талууд хоёр улсын хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээлэл солилцох юм. Үүнд:

  • хувьцаа, өрийн хэрэгсэл, хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх,
  • компанийн засаглалыг сайжруулах,
  • хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц, хамтарсан бүтээгдэхүүн гаргаж хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах аж. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)